2017 оны 08-р сарын 21, Даваа гариг, 15 цаг 16 минут
Зөвлөгөө

Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгож өсгөх вэ

Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин бол гэр бүл. Тиймээс гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг. Тэд энэ л орчноос хайр, аз жаргалыг мэдэрч ертөнцийг хардаг.

ТЭГВЭЛ ТА ХҮҮХДЭЭ ХЭРХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОН ӨСГӨХ ВЭ...

1. Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Сонгодог хөгжим сонсгож, уран зургийн галерейгаар оруул.

2. Хүүхдээ тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Хүүхэдтэйгээ хазгай муруй хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр, тод ярьж сурахад анхааарал хандуулаарай.

4. Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг.

5. Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг.

6. Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.

7. Бусадтай харилцахад нь зоригжуул, урам өг. Ингэснээр хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг.

8. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг.

10. Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай.

11. Яаран сандран аливааг муу, сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сураг. Харин цаашдаа өөрөө ялгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болно.

12. Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй.

13. Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

14. Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулдаг.

15. Хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч, мэдэрч үзэх боломжийг олгоорой.

16. Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь муугаар нөлөөлдөг аж.

17. Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй.

18. Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл.

19. Тэдэнтэйгээ хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг.

20. Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.

21. Хүүхдийг бүү хүчлэ. Хүүхдийг хүслийнх эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно.

22. Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул.

23. Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд “Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол эхийн хайр” юм.

 

 

Эх сурвалж: http://network.mn


Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
7
ТААЛАГДЛАА Like an arslan post
1
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
  • 08-р сарын 12
  • 0 Сэтгэгдэл
  • |
Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Arslan.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгэм хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл бичнэ үү.
Сэтгэгдэл:
0 - 200
Нийт Сэтгэгдэл (0)