2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 46 минут
Boxoffice

"Өнөр бүл: өнөө цагт" МУСК

Авто засварын газар токарчин, инженер ажилтай, үйлдвэрийн гарамгай ажилтан Гармаа хэмээх тусч сайхан сэтгэлтэй ганц бие залуу Цэрмаа хэмээх бүсгүйтэй санаадгүй танилцсанаар кино эхэлдэг. Гармаа төрсөн эгчийгээ эмнэлгээс гаргахаар ганцаар явж байсан охинд туслах бөгөөд санаандгүй байдлаар 2 ихэр хүү, ээжийн хамт зургаа авхуулна. Үйлдвэрийн дарга шилдэг ажилчдаа амралтанд явах эрхээр шагнаж Гармаа амралтанд очтол танилцсан бүсгүй Цэрмаатайгаа дахин таарна. Тэд амралтанд дотно танилцан амралтыг зугаатай өнгөрөөнө. Энэ үед хотод нэгэн явдал өрнөх бөгөөд түүний 2 ихэр болон тэдний ээжтэй нь хамт авхуулсан зураг сонинд хэвлэгдсэнээс улбаатай байх болно. Гармаагын ээж хөдөөнөөс ихэр ачаа үзэхээр яаран ирэх бөгөөд үйлдвэрийн дарга Гармаад байр бэлдэж, үйлдвэрийн хамт олон түүнд баяр хүргэхээр хүлээцгээнэ. Харин нөгөө талд 2 ихэр хүүгийн жинхэнэ аав зоотехникч Гармаа хөдөөнөөс хүүхдүүддээ очихоор яаран хот руу гарна. Зоотехникч Гармаа бусдын ярианаас сонинд гарсан инженер Гармаагын талаар сонсон 2 ихрийг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэн эхнэрээ хардан бухимдахад хүрнэ. Сонингын паян үүгээр зогсохгүй Цэрмаагийн сонорт хүрч Цэрмээ Гармаад эгдүүцэн уурлана. Хайр дурлал нь бүтэлгүйтсэн Гармаа захиралаасаа хүссэн байраа авсан ч учир байдлыг тайлбарлаж чадахгүй будилан эцэст нь сонингын эрхлэгчид хандан учир байдлаа хэлнэ. Ачаа үзэх гэсэн ээжийн хүсэл талаар болж Гармаа Цэрмаад учир байдлаа хэлэхээр түүний эрэлд гарна. Сонингын эрхлэгч зурагчин залууд арга хэмжээ аван Гармаад залруулга захиа бичиж өгнө. Киноны төгсгөлд Гармаа найзынхаа тусламжтайгаар автобус баазад ажилтай Цэрмааг олон залруулга захиагаа түүнд дамжуулан учир байдлыг ойлгуулна. Харамсалтай нь болзсон газраа очиж чадаагүйгээс болж дурлалт бүсгүй Цэрмаа нь хөдөө явж кино дуусдаг.

 

Төрөл: Инээдэм, Драм
Найруулагч: С.Баттулга
Зохиолч: Т.Номуунзул
Дүрүүдэд: Д.Баттөмөр /МУСТА/, Б.Болормаа, Г.Мягмарнаран /МУГЖ/, Д.Мэндбаяр /МУАЖ/
Продакшн: "Хүлэгү пикчерс" ХХК
Насны ангилал: Бүх нас
Үргэлжлэх хугацаа: 90 минут

 

Тэнгис кино театрт гарах цагийн хуваарь 

11:00 14:15 18:00 19:40vip 21:00 22:50

Өргөө кино театрт гарах цагийн хуваарь

Өргөө 1

11:00 13:00 15:00 17:00 21:00
Өргөө 2
12:55 16:45 20:40

Гэгээнтэн кино театрт гарах цагийн хуваарь

12:40 16:50 20:50

Хүннү кино театрт гарах цагийн хуваарь

13:50 15:45 17:10  VIP 20:30 22:20

 



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


  • Үзсэн: 154
  • Ашиг:
  • Гарч эхлэсэн: 0000-00-00