2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 43 минут
Соёл урлаг

Беионсэ ихрүүдийнхээ нэгэнд Монголын довтолгооноос зугтаж явсан найрагчийн нэрийг өгчээ

Беионсэ ихрүүдийнхээ нэгэнд Монголын довтолгооноос зугтаж явсан найрагчийн нэрийг өгчээ

Америкийн поп од Беионсэ өнгөрсөн Баасан гарагт төрөөд нэг сар болж байгаа ихрүүдийнхээ зургийг инстаграм сүлжээнд анх удаа нийтлэхдээ тэдний нэрийг бас зарласан байна.

 

Тэр “Сэр Картер, Руми хоёр өнөөдөр нэг сар хүрч байна” хэмээн бичжээ.

Нэрт дуучны нөхөр рэппэр Jay-Z-гийн жинхэнэ нэрийг Шон Картер гэдэг. Тиймээс Сэр Картер гэдэг нэрний утга ойлгомжтой байгаа юм.

Харин Руми хэмээх нэр нь 13 дугаар зууны Персийн яруу найрагч Жалал Ад Динь Румигийн нэр ажээ. Энэ хүний бүтээлүүд өнөөдөр ч Америкт хамгийн их эрэлттэй байдаг гэнэ. 

Румигийн шүлгүүд ихэвчлэн мөнхийн хайр дурлал, үндэс угсаа, шашин шүтлэг ялгалгүй бусдыг хайрлаж энэрэх тухай байдаг тул өнөөдрийн Америкчуудын сонирхлыг татсаар байдаг ажээ. Сошиал ертөнцөд ч түүний эшлэлүүд хэрэглэгдсээр байдаг гэнэ.

"Out beyond ideas of wrongdoing
and right doing..
There is a field
I'll meet you there"

Rumi.

Зөвхөн яруу найрагч биш, шашны номлогч байсан Румигийн нэр хүнд тухайн үедээ Ислам төдийгүй Загалмайтан, Жүүдийн шашинтнуудын дунд өндөр байсан гэдэг.

1207 онд Руми өнөөдрийн Тажикистаны жижигхэн хот Вахшд төрсөн юм. Гэвч тэрээр амьдралынхаа эхэн үеийг Монголчуудын довтолгооноос дүрвэж өнгөрөөжээ. Төрөлх хотоосоо Узбекистаны Самарканд, дараа нь Иран, Сири хүртэл дүрвэж явсаар эцэст нь Туркийн Коня хотод суурьшиж, амьдралынхаа сүүлийн 50 жилийг энд өнгөрөөсөн байна.

Румигийн бунхан одоо болтол тэнд байдаг ба жил бүрийн арванхоёрдугаар сарын 17-нд буюу түүний нас барсан ойн өдөр шүтэн бишрэгчид нь цуглаж ёслол үйлддэг ажээ.

 

Эх сурвалж: Quartz, BBC



Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
  • 07-р сарын 16
  • 0 Сэтгэгдэл
  • |
Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Arslan.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгэм хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн нийтлэлтэй холбоотой санал сэтгэгдэл бичнэ үү.
Сэтгэгдэл:
0 - 200
Нийт Сэтгэгдэл (0)