COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төвбанк Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувь болгов

2017 оны 6 сарын 15

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуваарийн дагуу ээлжит хурлаа  хийсэн талаар мэдээлэл хийлээ. Тус хурлаар олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна.

Сүүлийн үеийн эдийн засаг дахь голлох өөрчлөлт, боломж, эрсдэл, ойрын хугацааны төсөөллүүдийг үндэслэн Мөнгөний бодлогын хүүг хоёр пунктээр бууруулж 12 хувьд хүргэх шийдвэр гаргажээ.

Мэргэжлийн баг хурлын бэлтгэлийг ханган статистик мэдээллүүдээ нэгтгэж судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд урьдчилсан төсөөлөл гарган хэлэлцүүлснээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд дурдахад Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл  өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргаж байсан юм.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

 


Албан ёсны эх сурвалж montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44343
0 эможи
keyboard_arrow_up