COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв

2017 оны 7 сарын 22

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алт /цагаан мөнгө/-ны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтой болсон.

2016 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болж байна.

Иргэд аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд ямар нэгэн эрсдэлгүй, өндөр үнээр худалдах боломжтой бөгөөд Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг зэрэг давуу талтай болно.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушааснаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа юм.   

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монголбанк, арилжааны банкиндаа алтаа тушааж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45233
0 эможи
keyboard_arrow_up