COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн зөв, буруу сонголт

2015 оны 1 сарын 15

Өнгөрөгч долоо хо­ногт манай улстөрчид “сэ­рүүн зүүд”-нээсээ сэрлээ. Төсвөө баталсан да­руй­даа тодотгож түүхэн “ам­жилт” тогтоосон тэд 2015 оны улсын төс­вийг 900 гаруй тэр­бумаар та­нах, орлого, зарлагыг тэн­цүү­лэх нөр их ажилдаа бие сэт­гэлээ чилээсэн хэрэг. Гэвч бо­дит амьдрал дээр та­наж сүйд болоод байгаа тэр мөн­гө нь эдийн засагт байхгүй нь ха­рамсалтай. Зүгээр л “мө­рөөдөж” тавьсан тоогоо эргэж за­сах гэж сэрүүн зүүдэлж явс­ны­гаа л эргэж харсан хэрэг юм.

Үүнийг нэг л их ажил хийсэн аятай сурталчилж, байнгын хо­рооны хуралдаанаар шөнө орой­гүй  авч хэлэлцсэн нь хачирх­маар. Ухаандаа бол байхгүй тоо тавьсныгаа л баллуурдаж арил­гах ажилд хоёр ч долоо хо­ног зарцуулах гэж буй хэ­рэг.  Үүнээс гадна 2015 онд бид хэрхэх вэ, ямар замаар урагш­лах вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүд, Засгийн га­зар, Монголбанк, Сангийн сайд­тай­гаа хамт сэтгэлээ чи­лээж, энэ талаар нэлээд олон асуудал шийдсэн нь харин энэ долоо хоногийн хамгийн гэрэл­тэй мэдээ болж байна.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-нд хуралдсан Санхүүгийн тогт­вор­той байдлын зөвлөл эдийн засгийн нөхцөл байдал, цаа­­шид авч хэрэгжүүлэх арга хэм­жээний талаар гурван заалт бү­хий дүгнэлт гаргаж Засгийн га­зар, УИХ-д хүргүүлжээ. Энэ­хүү зөвлөмжөөс хамгийн ан­хаа­рал татсан хэсэг нь эдийн засгийн хэллэгээр Мак­ро бод­логын өөрчлөлтийн нэгд­сэн төлөвлөгөө /CMAP/ буюу эн­гийнээр тайлбарлавал 2015-2016 онд эдийн засгийн ямар сон­­голтыг хийвэл бид хүндрэл­тэй байдлаас гарч чадах вэ гэ­сэн ерөн­хий төлөвлөгөө юм. Энэ тө­лөвлөгөөнд эрх баригч бо­лон сө­рөг хүчний дэвшүүлсэн сана­лыг ч тусгаж зөв, буруу сонголт хэмээн ангилсан аж.

Зөв сонголтод улс төрийн намууд нэгдэв

Макро бодлогын өөрчлөл­тийн нэгдсэн төлөвлөгөөний хү­рээнд дөрвөн сонголтыг дэв­шүүлжээ. Буруу сонголт, Завс­рын 1, 2, зөв сонголт гэсэн сон­голт бий. Эндээс улстөрчид, Зас­гийн газар нэг сигналтай бай­хын тулд  2015 оны төсвөө та­наж 2014 оны төвшинд байл­гах буюу дээр хэлсэнчлэн хөөс­рүүлсэн төсвөө 900 гаруй тэр­бумаар танах ажлыг хийх, төс­вийн орлого зарлагыг хар­галзан +18 хувь, +16 хувиар нэ­мэгдүүлэхээр баталсныг буу­руулах явдлыг нэн тэргүүнд хийх аж. Мөн өдгөө 800 сая ам.долларын хэмжээнд бай­гаа гадаадын шууд хөрөнгө оруу­лал­тыг даруй гурав дахин нэ­мэг­дүүлж 2-2.5 тэрбумд хүр­гэхэд санал нэгдэх учиртай.

Ин­гэхийн тулд улстөрчид Оюуто­гойг ямар ч байдлаар байсан энэ онд урагшаа явуулах нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Хэн хариуцлага хүлээх нь гол биш. Хэсэг бүлгийн улстөржилт, по­пулистуудын тээг садааг үл тоон энэ ордын хоёрдугаар шат­ны хөрөнгө оруулалтыг эх­лүүлэхгүй бол бидэнд ямар ч ирээ­дүй харагдахгүй байгаа юм. Оюутолгой Монголын эдийн за­саг хөдлөх хоёр гол урсгал дээр “хавх” тавьчихсан.

Ойд төөрсөн энэ ард түмэн Хятадын Засгийн газ­рыг түших, эсвэл бидэнд гуйж мөргөн, тохирох гэсэн хоёр­хон зам байгаа гэдгийг мэ­дэ­хийн дээдээр мэдэж байгаа уч­раас аль алийг нь өөрийн талд ашиг­тай шийдүүлэхээр улайрч бай­на. Тиймээс тавьсан хавханд нь гэмтэл их авахгүй орчихоод, да­раа нь эвтэйхэн мултрах арга чар­гыг л эрэх ёстой хэмээн са­нал нэгдсэн гэх. Цаашлаад га­даад валютын орох урсгалыг нэ­мэгдүүлэх зорилгоор хоёр тэр­бум ам.долларын орох урс­галыг нээх буюу өрийн таацаа өн­дөрсгөхөд намууд нэгдэж эхэл­жээ.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулиар Мон­гол Улсын гаднаас авах өр, зээл ДНБ-ий 40 хувьтай тэнцэх учир­тай. Харамсалтай нь одоо хуу­лиа зөрчөөд 55.2 хувьд хүр­чихээд байгаа юм. Энэ тоог хуульд нийцүүлэхийн тулд хуу­лиа өөрчлөх шаардлага бай­гаа ч сөрөг хүчин гэж байсан МАН-ын улстөржилт төслийг уна­гаж хуулиа зөрчсөн хэвээр цааш­лах болоод байгаа юм. Тэг­вэл энэ гацаанаас гарахаар Зас­гийн газар өчигдөр Төсвийн тогтвор­той байдлын тухай хуулийг да­хин өргөн мэдүүллээ.

Энэ хү­рээнд өрийн таацыг 60 болгож хууль­даа нийцүүлэх юм байна. На­муудын ойлголцол нэг цэгт очвол энэ асуудал баасан гара­гийн чуулганаар дэмжлэг авах ма­гадлал бий болчихлоо. Дээр дурьд­сан зөв сонголтуудыг хийж өрийн таацыг 70 хүртэл нэ­мэг­дүүлснээр 2015 онд суурь хүндрэлээс сугарахгүй юм гэхэд ядахдаа “амь тариа” зал­гуулж чадах юм. Ханшийн ог­цом сулрал байхгүй болж ам.доллар тогт­вортой төвшинд буюу 1600-1700-д байна. ДНБ-ий бо­дит өсөлт 5-6 хувьд хүрэх, эдийн засаг агшихгүй байж 10 хувь хүртэл сэргэнэ.

Цаашлаад ху­вийн хэвшилд ирэх дарамт ба­гасч, санхүүгийн салбар тогтвор­жино. Улсын зээлжих зэрэглэл ч өснө гэсэн дүгнэлтэд Засгийн га­зар, УИХ хүрсэн бо­лолтой. Энэ талаар УИХ-ын ги­шүүд чуулганы хуралдаанаар хаалттай мэдээлэл сонсч, хө­рөнгө оруулалтаа нэмэхгүй­гээр, Оюутолгойгоо урагшлуулахгүй­гээр явахгүй юм байна. Мөн зээл авч амь тариа хийхээс өөр эдийн засгаа бид аврахгүй гэд­гээ хүлээн зөвшөөрчээ.

Буруу сонголт буюу гараа хумхиад тусламж хүсье
 
Энэ сонголтыг хийх шиг амар­хан зүйл үгүй. Олон ул­сын валютын сан /ОУВС/-аас тусламж хүсч валют авах ху­­вилбар. УИХ-ын гишүүн Ч.Хү­рэлбаатар “Хямралаас га­рахын тулд шинээр дугуй зо­хион бүтээх шаардлагагүй” хэ­мээн ярьжээ. Түүнтэй санал нэг байгаа хүмүүс сөрөг хү­чинд ч, олонхид ч, бие даагч­дын дунд ч олон бий. Хям­ралаас гарахын тулд бид ши­нээр ямар нэг зүйл зохион бү­тээх шаардлага байхгүй.

Хүнд­рэл үүсэх шалтгаанаа л зөв оношилж, гарцыг зориг­той­гоор хийх асуудал л бай­гаа юм. Гэхдээ л зээл үү, тус­ламж уу гэдгээ сонгох нь. Өрийн таацаа нэмэхгүйгээр хям­ралаас гарах талаар яриа нь ОУВС-аас тусламж хүсэх буюу “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж хямралаас гарах явдал гэнэ. Харин үр дүнг нь тэд тооцоолохгүй. Валютын орох урсгал нэмэгдэж л байвал га­рах үр дагавар сонин биш.

Зээл авахаас тусламж хүсэхийг илүүд үзэж байгаа хэрэг. Хэр­вээ энэ сонголтыг хийвэл төс­вийн орлогоо 1.4 их наядаар та­нах, өрийн таац адилхан л 64 хувьд хүрнэ. С.Бямбацогт нарын гишүүд үүнийг л өрөө нэ­м­эхгүйгээр хямралаас гарах хэ­мээн тодорхойлоод байгаа хэрэг. Ханш улам суларч, 2015 онд доллар дунджаар 2060-д хүр­нэ. Санхүүгийн тогтворгүй бай­дал, аж ахуйн нэгжийн да­рамт, мөнгөний бодлогыг ог­цом хатууруулж одоо бай­гаа­гаа­саа ч дордох нөхцөл бай­дал үүснэ. Эдийн засгаа аг­шааж, ажил­гүйдлийн төвшин нэ­мэг­дэнэ гээд дурьдаад байвал маш олон сөрөг талтай.

“Стэнд бай” хөтөлбөрийг 2008-2009 оны хямралын үед 42 орон ашиглаж байжээ. Одоо бол Иордан, Тун­нис, Румын, Украйн, Гүрж зэ­рэг дотоод эдийн засаг нь улс тө­рийн тогтворгүй байдлаас үүдэн хямарч, эдийн засаг нь эцэстээ хүрчихээд байгаа зургаан улс энэхүү хөтөлбөрийг ашиглаж байгаа. Ямар ч улс өөрөө өөрийн үнэ цэнээр урагшлах нь илүү ашигтай. Байгаа юмаа барьцаалаад ч болов зээл аван хөгжихийг чу­халчилдаг.

Тэр ч утгаараа дайн байлдаантай, эдийн засаг нь тартагтай тулчихаагүй Мон­гол Улс тусламжийг бус зээл аван хөгжих гарцаа зөв то­дор­хойлмоор байна. Бидэнд уул уурхайн асар их баялаг бий. Үүн дээрээ түшиглэн хөг­жих боломж байна гэдгийг дэлхий дахин судалчихсан уч­раас би­­дэнд мөнгө өгье, бүтээг­дэ­хүү­нээ зах зээлд гарах ажил хий, үйлдвэрээ барь хэмээн ша­хаж байна.

Зээл өгөх хүмүүс нь итгээд, өгөх гээд байхад авах­гүй хэмээн өөрсдийнхөө га­рыг хүлж байгаагаас өөрцгүй асуу­дал өнөөгийн төр, засагт үүс­чихээд байна. Ямартай ч бид “чөтгөрийн тойрог”-оос хэр­хэн гарах вэ гэдэг энэ хө­төл­бөрөөр зөв тодорхойлж сон­гол­тоо хийж чадвал 2015 онд ард түмнийхээ халаасыг ухал­гүй­гээр аж үйлдвэрийн сал­ба­раа  хөл дээр нь босгоод авах амь тариатай болох нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15823
0 эможи
keyboard_arrow_up