Он гарсаар “ЭТТ“ ХК 11 сая тонн нүүрс борлуулаад байна Он гарсаар “ЭТТ“ ХК 11 сая тонн нүүрс борлуулаад байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Он гарсаар “ЭТТ“ ХК 11 сая тонн нүүрс борлуулаад байна

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 1 тэрбум 285 сая ам.долларын үнэлгээтэй 11 сая тонн нүүрс борлуулснаас 985.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 9.1 сая тонн нүүрсийг худалдан авагч компаниудад хүлээлгэж өгөөд буй.
Нийт борлуулсан нүүрснийх нь 40%-ийг, харин борлуулалтын орлогынх нь 50%-ийг Биржийн арилжаагаар борлуулсан нүүрс, арилжаанаас олсон орлого бүрдүүлээд байна.

Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал борлуулалт 1 сая тонноор буюу 11%-иар,  экспорт 2 сая тонноор буюу 32%-иар тус тус өссөн байна. Түүнчлэн компани Тавантолгойн бүлэг ордыг үр ашигтай, сорчлохгүй жигд ашиглах бодлого баримтлан ажиллаж байгаа ба зөвхөн он гарснаас хойш 3.1 сая тонн сул коксжих нүүрс борлуулсан байгааг түүхэн амжилт хэмээн тооцож болох аж.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд "ЭТТ" ХК  212 мянган тонн сул коксжих нүүрс борлуулсан байдаг бөгөөд нүүрс борлуулалт хэвийн явагдаж байгаа юм. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656137
0 эможи

этт
биржийн арилжаа
2024 он

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up