Viking компани: Монголын руу чиглэсэн аялал жуулчлалын “Spirit of Mongolia” хөтөлбөрийг зарлалаа Viking компани: Монголын руу чиглэсэн аялал жуулчлалын “Spirit of Mongolia” хөтөлбөрийг зарлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Viking компани: Монголын руу чиглэсэн аялал жуулчлалын “Spirit of Mongolia” хөтөлбөрийг зарлалаа

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Монголыг жуулчид зорин ирэх нэгэн таатай шалтгааныг олон улсын усан аялал жуулчлалын “Viking” компани гаргалаа. Энэхүү аялал  жуулчлалын томоохон компани анх удаа Монгол улс руу чиглэсэн аялалын хөтөлбөр боловсруулж байгаагаа мэдэгдсэн юм. 
Үүнийгээ “Spirit of Mongolia” хэмээн нэрлэж өөрсдийн хятадыг 20 хоногт тойрох, Бээжингээс эхлэлтэй "Best of China", "Wonders of China" зэрэг аяллыг сонгосон аялагчдад мөн санал болгож байгаа гэнэ. 

Монгол руу чиглэсэн “Spirit of Mongolia” хөтөлбөр дотор Улаанбаатар хотоос эхлэн монголын говийг үзэх 5 шөнийн аялал багтаж байгаа аж.

Юун түрүүнд аялагчдад Чингис хаан музейгээс эхлэн томоохон дурсгалт газруудыг үзүүлж, Өмнөговь аймагт говийн тэмээтэй аялал хийх боломжийг олгож байгаа юм байна. Мөн элхийн палеонтологийн ховор олдворууд анх олдсон Баянзаг буюу Улаан эрэг рүү аялах хөтөлбөрийг танилцуулаад байна. 
Хамгийн сонирхолтой нь, монгол үндэсний хоол хийх сургалт, монголын нар мандах мөчийг аруулах, ууланд авируулж, эртний хадны сүг зураг зэргийг үзүүлэх сонголтуудтай маш баялаг хөтөлбөрийг гаргаад буй юм.

Энэхүү шинэхэн мэдээнээс улбаалан энэ жил жуулчдын хөл хэд дахин нэмэгдэхийг мэдэхгүй юм. Энэ дашрамд, Монголоор маань аялаад явж байгаа гадны иргэн, жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дахин ирэх сэтгэгдэлтэй буцахад нь хувь нэмрээ оруулахыг хүсье.

 

Эх сурвалж: www.prnewswire.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
656220
1 эможи

аялал жуулчлал
монгол улс
аялалын хөтөлбөр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up