COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МИК: Ипотекийн зээлээр баталгаажсан бонд нэмж гаргалаа

2017 оны 5 сарын 24

 “МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Тэгвэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК 262 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа.


ИЗББ-ийг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байна. 

“МИК ОССК” ХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын арван нэгэн компанийг үүсгэн байгуулаад байсан бол нэмж нэг тусгай зориулалтын компани байгуулснаар нийт 12 компанитай болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43784
0 эможи
keyboard_arrow_up