COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өснө гэж таамаглав

2016 оны 1 сарын 07

Дэлхийн банкнаас "2016 оны Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" тайланг гаргасан байна. Тэгвэл энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай байна гэсэн таамгаа Дэлхийн банк бууруулж, 2.9 хувь болголоо.

Өнгөрсөн 2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байсан бөгөөд энэ нь шинжээчдийг таамаглаж байснаас мөн бага үзүүлэлт болжээ.

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Каушик Басу 2015 оныг "Дэлхийн эдийн засгийн таагүй жил" гэсэн бол харин энэ жилийг "эрсдэлтэй" хэмээн нэрлэлээ.

2016 онд хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.8 хувиар, АНУ-ынх 2.7 хувиар, Еврогийн бүсийн орнуудынх 1.7 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк тайландаа дурджээ.

Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд өнгөрсөн жилийнхээсээ буурч, 6.7 хувьтай байна.

ОХУ болон түүний хөрш орнууд хамаарагддаг Европ, Төв Азийн орнуудыг тухайд “энэ бүс нутагт геополитикийн хурцадмал байдал үргэлжилнэ. Энэ тус улсуудын эдийн засагт нөлөөлнө” гэж Дэлхийн банкны шинжээчид таамаглаж байна. Тухайлбал 2016 онд ОХУ-ын эдийн засаг гэхэд л 0.7 хувиар агшина гэв.

Түүнчлэн Сирийн хямрал үргэлжилсээр байгаа нь дүрвэгсдийн урсгал нэмэгдэхэд хүргэж, Турк, Балканы орнуудын эдийн засагт нөлөөлнө. Өргөн хэрэглээний барааны үнэ хямд, цагаач-ажилчдын мөнгөн гуйвуулга бага байгаагийн улмаас ихэнх улс орнуудын эдийн засгийн өсөлт зогсоно гэж Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ.

Харин газрын тосны үнийн тухайд өнгөрсөн 2015 онд дэлхийн зах зээл дээр Dubai, Brent болон WTI маркийн газрын тосны үнэ 46.5 хувиар унасан байна. Тэгвэл энэ онд бас л 8.5 хувиар унана гэж таамаглаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27511
0 эможи
keyboard_arrow_up