COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв

2017 оны 1 сарын 19

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын ерөнхий ын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны  Хөрөнгө оруулалтын газрзахирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.

Сүүлийн нэг жилийн хугагцаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1,7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40143
0 эможи
keyboard_arrow_up