COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЗАСГИЙН ГАЗАР

2017 оны 4 сарын 26

Засгийн газраас энэ долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлыг тоймлон хүргэж байна. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА 

Засгийн газар 2017.03.07-ны өдөр хуралдан доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ, Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөртэй боллоо, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан юм. 

Ж.ЭРДЭНЭБАТ: ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭЛТЭЙ Ч ЭХЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮДЭД ЧИГЛЭСЭН НИЙГМИЙН

ХАЛАМЖИЙН БОДЛОГОО БУУРУУЛАХГҮЙ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гурван сарын 7-ны өдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

Мөн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн  Шатарбалын Цэрэнхүү,  Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олгосон юм. 

 

Ж.ЭРДЭНЭБАТ: МОНГОЛ ХҮҮХЭД БҮР ТА БҮХНЭЭС ҮЛГЭР АВААСАЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-д болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 

Өнгөрсөн сарын 18, 19-нд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин Б.Баасандорж, М.Уранбилэг багш дасгалжуулагчийн хамт оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медаль хүртсэн юм. 

Уг тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулжээ. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд тамирчдад хандан гаргасан амжилтаар нь монгол түмэн бахархаж буйг илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцсон танай академийн тамирчдаас монгол хүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын, шатар, даамны гэх мэт оюуны болон биеийн тамир, спортын бусад төрлөөр хичээллэх нь улам бүр өргөжин тэлээсэй гэж хүсч байна гэлээ. 

ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  Монгол Улс дахь суурин төлөөлөгч Су Нюн Ту-г энэ долоо хоногт хүлээн авч уулзлаа. Уулзалтын  эхэнд 2012 оноос хойш Монгол Улсад ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж буй  доктор Су Нюнтугийн манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Шадар сайд онцлон тэмдэглэв.

ДЭМБ 1962 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

ДЭМБ өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд 35 мянган ам.долларын өртөг бүхий амь аврах багцыг тусламжаар нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ багцад  дуслын аппарат,  хүчилтөрөгч өтгөрүүлэгч, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмждэг аппарат, уушигны хаталгааны хурдан оношлогооны багц, дулаан хөнжил байдаг байна.  

ДЭМБ цаашид болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний баг байгуулж, үнэлгээ хийх бөгөөд үүнийг дэмжиж ажиллана гэдгээ Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. 

ШАДАР САЙД ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД АНХААРНА

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг ШӨХТГ-аас Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад иргэд, хэрэглэгчдэд ажил үйлчилгээ үзүүлдэг, түүнийг хариуцаж нийгмийн харилцаанд оролцдог байгууллагуудын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтыг нээж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “ Хэрэглэгчийн харилцаанаас гадуур ажил, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж байхгүй. Тиймээс бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч үйл ажиллагаагаа уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг идвэхижүүлэх, чанаржуулахад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэдгийг тодотгов.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТЫН ХҮЧЭЭР ТЭМЦЭНЭ

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана.  Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.

“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41547
0 эможи
keyboard_arrow_up