COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЗАСГИЙН ГАЗАР

2017 оны 4 сарын 26

Засгийн газраас энэ долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлыг тоймлон хүргэж байна. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА 

Засгийн газрын хуралдаан гурван сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд. Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов, Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоож, Төрийн өндөр албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. 


ХБНГУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйд Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш, бидний гуравдагч хөрш юм. Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

УЛААНБААТАРЫН УТААГ БУУРУУЛАХ ЦОГЦ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв. 

Тус групп нь БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах  сонирхолтой гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын бохирдлыг бууруулах  төсөлд тус гурпп багагүй туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ: ТӨРИЙН ҮҮРЭГ БОЛ ИРГЭДЭЭ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРУУЛАХ 

ШААРДЛАГА ГАРВАЛ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав.

Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус хэсгийн айлуудын дороос булгийн ус оргилж гарсны улмаас идэр есийн хүйтнээр усанд автаж, хөлдөн, нөхцөл байдал тун хүнд болоод байгааг онцгой байдлын албаныхан дуулгалаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлснээр энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийнхүү өвлийн хүйтэнд  усанд автжээ.

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх  хэлэхдээ ” Баянзүрх дүүргийн  10 хорооны өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа нь  ойлгомжтой. Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Тиймээс холбогдох байгууллагынхан хурдтай ажиллаж, шар усны үерээс хамгаалах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ  шаардлага гарвал  нүүлгэн шилжүүлэлтийг хийх ёстой.  Очих газаргүй, хандах хүнгүй тэвдэж яваа иргэдээ дэмнээд  оршин суух  аюулгүй  байршил заан өгч, нүд хальтрам дүр зураг бүхий  нөхцөл байдлаас салах  хэрэгтэй.“ гэж  холбогдох албаныханд  үүрэгдлээ.

Ж.МӨНХБАТ: ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ОРЧНОО ЭРҮҮЛЖҮҮЛЖ, САХИЛГА БАТТАЙ БОЛНО

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баталсан хуваарийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Баянгол дүүргийн иргэдтэй уулзан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар танилцуулав.

Эдийн засаг маш хүнд, төсвийн алдагдал, өр хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдсэн улсыг хүлээн авсан тухай сайд Ж.Мөнхбат товч танилцуулж, таван төсөвтэй байсныг цэгцэлж, “Чингис”, “Самурай”, “Дим сам”, “Мазаалай” бондын зарцуулалт болон концессын гэрээгээр хийсэн ажилд дүгнэлт өгснөө жишээ болголоо.  

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41723
0 эможи
keyboard_arrow_up