COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны 7 сарын 08

Тагнуулын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ой, Тагнуулын байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан тус байгууллагад хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн генерал, офицер, ахлагч, албан хаагчид Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Тагнуулын байгууллага нь өнгөрсөн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргээ төрийн өмнө чин шударгаар хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хэрэгжүүлж, эх орон, ард түмнийхээ өмнө хүндтэй гавьяа байгуулж, эгнээнээсээ олон арван алдартан төрүүлсэн бахархам түүхтэй болохыг тэмдэглэхэд таатай байна. 

Тагнуулын ерөнхий газар 95 жилийнхээ ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан нь тус байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай, нэр төртэй гүйцэтгэж байгааг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлсэн хэрэг бөгөөд цаашид хүрсэн ололт, амжилтаа бататгана гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн миний бие итгэлтэй байна. 

Улс, эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах далд фронтод хүчин зүтгэж ирсэн тагнуулын байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэн төр, засаг, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна. 

Түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Монголын тагнуулчдын сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай!

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44922
0 эможи
keyboard_arrow_up