Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насныхан уншихад тохиромжтой 5 зохиол

2018 оны 6 сарын 15

Өсвөр насан дээрээ сонгодог зохиол,  хүнд зохиолууд уншина гэдэг ихэнхи хүүхдүүдэд уйтгартай, хүнд санагдах нь олонтаа. Тиймээс өсвөр насныхан уншихад уйдамгүй сонирхолтой “гоё” ном зохиолуудыг түүвэрлэн бичлээ.

#1 Харри Поттер

Харрин Поттергүйгээр яаж ид шидэт, дахин давтагдашгүй, гайхамшигт зохиолуудыг төсөөлөх вэ дээ. Бодит ертөнцөөс чинь хөвүүлж, адал явдлаар дүүрэн ертөнцөд авчраад нөхөрлөл, үнэнч зан, эр зориг гээд олон сургамжуудад сургангаа “аялан” явахыг чинь зөвшөөрөх шидтэй зохиолын цувралууд.

#2 Бидний оддын гаргасан алдаа

Хэрэв энэ номыг уншиж байгаагүй бол, төгсгөл нь хэтэрхий гунигтай учраас чи уйлж хоцрох магадлал маш өндөр. Анхны харцаар бие биедээ дурлаж буй хоёр өсвөр насны хүүхдүүд, тэдний амьдралд тохиолдох саад бэрхшээл хийгээд инээмсэглэлээр даван туулж дурсамжийг бүтээлцэж буй тухай. Баяр жаргал, гуниг зовлон, олон зүйлсийг хослуулсан ном. Гэвч надад 100% таалагдсан гэж хэлэхгүй ээ. 

#3 Өлсгөлөн тулаан

Гайхалтай. Үгээр хэлшгүй. Энэ номон дотор аялаж явахад уйлж, инээж, айж, бие зарсхийж, хайр хүрч, ер нь есөн бусын зүйлсийг л мэдэрч байв. Аймшиггүй цуст тулаан өрнөж, айдас үхэлтэй тааралдах үед, амьд үлдэхийн төлөө бус бие биенээ хайрлахаар шийддэг мөчид, заримдаа шударга бус зүйлс тохиож бие биенээсээ урвах мөчид, эсвэл амар амгалан түр ч гэсэн ноёлох үед гээд номны бүх хэсэг догдлол, сонирхолтой плотуудаар дүүрэн. Ном нь мэдээж киноноосоо хавь илүү.

Уншсан хүмүүс энэ мөч ямар аймар байсан гэдгийг мэднэ дээ:)

#4 Арьсан хүрэмтэй Мадонна

Уянгын романтик, хайр дурлалын ном уншиж дуусгах үедээ би ихэвчлэн нэг бол нус нулимстайгаа хутгалдаад, нэг бол өдөржингөөс сэтгэл гэгэлзээд хачин сайхан өдрийг дуусгадаг билээ. Гэхдээ энэ номыг уншиж дуусгаад бол уур бухимдал төрөөд хачин ихээр шаналсан.Зохиолын үйл явдал 1930-аад оны Истанбул, Берлин хотод өрнөх бөгөөд Герман жүүд бүсгүй, Турк залуу 2-ын бүтэлгүй хайр дурлалын тухай өгүүлэх болно. Хэдийгээр тэдний дундаршгүй хайр дурлал аз жаргалтайгаар төгсдөггүй ч бид хийснээсээ илүү хийгээгүй зүйлийнхээ араас л шаналдаг улс учраас бүтэх бүтэхгүй, болох болохгүй нь огт хамаа байхгүй нэгэнт итгэсэн бол, хайрласан бол тэр шийдвэртээ эцсээ хүртэл үнэнч байх хэрэгтэй гэдэг санааг маш сайн ухааруулсан зохиол болсон юм. 

#5 Анне Франкийн өдрийн тэмдэглэл

Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анна Франк хэмээх еврей охин. Ид тоглож наадаж, сурч боловсрох насан дээрээ дайн тулааныг биеэрээ мэдрэн, тэмдэглэлээ бичиж үлдээсэн нь хиргүй тунгалаг түүний нүдээр дэлхийг өөрөөр харах боломжийг надад олгосон юм. Энэхүү номноос тухайн үе хичнээн хүнд байсан хийгээд амьдралаас олж харах гэгээлэг тал үргэлж байдаг гэдгийг “өөрийн үеийн энэ охиноос” сонирхолтойгоор сурч авах боломжтой.

Anne Frank Quote..... (and you indeed accomplished that, Anne -- yes, you have).

Уншиж болох бусад зохиолууд:

  • Бүрэнхий
  • Хэтэрхий олон Катеринууд
  • Цаасан хотууд
  • Луун шивээст охин
Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
58547
7 эможи

Гэрэлээ
2018-06-17 18:15
би эмээ болсон хүн,Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг хүүхэд насандаа уншаагүйдээ маш их харамссан шүү
keyboard_arrow_up