Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хувиараа такси эрхлэгчид жолоочоос гадна өөр хүнтэй үйлчилгээнд явах ёсгүй

2018 оны 8 сарын 14

driver cartoon gif зурган илэрцүүд

Манай улсын такси үйлчилгээ сэтгэлд хүртэл хангалтай хөгжөөгүй. Нэгдсэн журмын 17 дуудлагын такси үйлчилгээний компани байдаг ч иргэд ихэвчлэн хаа дуртай газраасаа сууж болдог хувиараа такси эрхлэгчдийн автомашинаар үйлчлүүлдэг нь хэд хэдэн шалтгаантай. Уг нь найдвартайгаар нь дуудлагын таксинд иргэд суух нь зөв. Гэвч дуудлагын утасны төлбөр болон нэмэлт төлбөр, мөн танай чиглэлд такси байхгүй байна эсвэл удаан хүлээлгэдгээс болоод иргэд хувийн таксийг сонгодог. Ганцаараа явж байгаа үед хувийн такси хэдий ч огт танихгүй хүний машинд сууж яваа учир зарим эмэгтэй хүмүүст айдастай байдаг нь үнэн.

Хааяа хувиараа такси эрхлэгчид урдаа найзыгаа ч юм уу ямар нэгэн хүн суулгачхаад хоёулаа яваа хирнээ ганцаараа явж байгаа хүмүүсийг явах уу? Гэж асуудаг.

Ядаж утгаар нь үйлчилгээг нэвтрүүлж чадахгүй бол соёлтой байх хэрэгтэй байна. Ямар ч найдваргүй, асуудал үүсэхэд цагдаагаас өөр хариуцах газаргүй хувь хүний машинд суулгаж байгаагаа жолооч нар бодох хэрэгтэй.

Хоёр хүнтэй хувийн таксинд суусан иргэд дээрэмдүүлсэн, халдлагад өртөх эсвэл эмэгтэйчүүдийг өдөж, хоргоодог гэх хэрэгүүд олон гардаг. Хувиараа такси эрхлэгчид энэ асуудалдаа анхаарч, үйлчлүүлэгчдээ хүндэлмээр байна. Иргэд ч эрсдэлээ бодоод хүүхэдтэй явж байгаа биш л бол хоёр хүнтэй таксинд суухгүй байхыг анхааруулъя.   

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593813
0 эможи

keyboard_arrow_up