Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 15, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Приус”-ыг өндөрлөх нь АЮУЛТАЙ!!

2018 оны 8 сарын 30

prius 20 зурган илэрцүүд

Японы "Тоёота" компанийн цахилгаан-түлшний хосломол байдлаар ажилладаг Приус загварын машиныг монголчууд бид үнэ боломжийн, түлш бага хэрэглэдэг зэрэг эдийн засгийн ашигтай байдлыг нь харгалзан бүгд шахам хөлөглөх болсон. Ингэхдээ тус загварын машиныг өндөрлөж унах нь элбэг. Ийнхүү өндөрлөж унахад хөдөө орон нутаг төдийгүй хот доторх автозамын байдал ихээр нөлөөлдөг билээ.

Тэгтэл Приус загварын автомашиныг өндөрлөж унах нь эвдрэл, эрсдэл дагуулдаг гэж япон инженерүүд үздэг байна. Приус загварын автомашины өндрийн стандартыг үйлдвэрээс хамгийн боломжит хэмжээгээр нь тохируулан гаргадаг аж. Харин монголд автозамын бартаанаас зайлсхийхээс эхлээд тулахгүй байх, чулуу саадыг мөргөж, доод хэсгийг нь гэмтээж сэвтээхгүй гэсэн шалтгаанаар пүрш, дугуйгаар нь өндөрлөдөг. Тэгвэл пүршээр өндөрлөсөн тохиолдолд автомашины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагддаг байна. Приус загвар нь харьцангуй хөнгөн учир пүршээр өндөрлөсөн үед хурдтай давхихад төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр онхолдох аюул үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу оруулах байдлаар илэрдэг гэнэ. Харин дугуйгаар өндөрлөсөн бол хурдны хайрцгийн заалт буруу ажиллах, бүрэн эргэлт хийх боломжгүй хавирах жолооны хүрд түгжигдэх зэрэг осолд орох эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг гэдгийг анхааруулах байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч бүр автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж чаддаг байх нь өөрийн төдийгүй өрөөлийн амь насыг аюул эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлдэг билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594384
0 эможи

keyboard_arrow_up