Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 7: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

2019 оны 5 сарын 09

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙ

Arslan.mn

Дэлхийн 2-р дайны дараа олон орны хил,газар нутаг өөрчлөгдсөний нэг нь Монгол улс байлаа. 1957 онд ЗХУ-тай хилийн цэсээ бүрэн тохирчээ. 
Харин 1962 онд БНХАУ-ын ерөнхий сайд Чжу-Энь Лайны урилгаар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал Бээжин хотод айлчлал хийсэн байдаг. 
Энэхүү түүхэн уулзалтаар 2 улсын хилийн талаар хэлэлцээр хийх комисс байгуулагджээ. Комисс 1962-1963 он хүртэл нийт 4677км хилийн цэсийг тогтоон, 639 багана бүхий тэмдэглэл босгожээ. 
Ийнхүү тэмдэглэсэн Монгол орны хамгийн өмнөд захын цэг болох Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт сүндэрлэн оршдог билээ. 
Энэхүү уул нь Монгол улсын хилийг манаж явсан мянга мянган хилчдийн ариун шүтээн юм. 

2.ХҮСЛИЙН ХАР УУЛ

Arslan.mnДорноговь аймгийн Сайншанд хотоос урагш 30 км-т орших нэгэн сайхан уулын нэр бол Хан Баянзүрх хайрхан юм.Харин энэхүү хайрханыг хүсэл бүхнийг биелүүлэгч Хүслийн Хар уул гэж эртнээс нэрлэж заншжээ. 
Нэгэн цагт өмнөх дүрийн Ноён хутагт эцгийн нүглээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл, цогцосыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн домогтой. Говь газар өндөрт орох шажигнасан хар чулуутай энэхүү хайрхны хормойд хутагтыг оршуулсан учир Шарил уул хэмээн нэрлэх нь ч бий.
Уулын оргилд эрчүүд нь гарч, бүсгүйчүүд энгэр хэсэгт нь хүслээ шивнэдэг заншилтай. Очсон хүн бүхэн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар шатаадаг. Ингэж шатааж байхдаа хүслээ шивнэж залбирдаг учиртай ажээ.

3.ДЭЛГЭРХААН УУЛ

Arslan.mn

Хөвсгөл нуурын баруун өмнөд, Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад км сунаж тогтсон уул нуруу бол Хорьдол Сарьдагийн нуруу юм. 
Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс 2500-аад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Эдгээрээс хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм. 
Хорьдол Сарьдагийн нурууг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, ховордсон ан амьтан, өвс ургамалтай тул 1997 онд УИХ-ын тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгосон. 
Аргаль угалз, янгир, баавгай, хүдэр зэрэг тоо толгой нь ховордож байгаа ан амьтад, алтайн хойлог, ёл, тас, бүргэд зэрэг ховор жигүүртэн шувууд байдаг. Дэлхийд нэн ховордож байгаа аргаль угалз 2008 оны хаврын байдлаар 25 орчим толгой байжээ.
Дэлгэрхаан уулын оргилд Монголын төдийгүй гадны нэртэй уулчид ирж авиралт хийдэг боловч тэр бүр оргилд нь гарч чаддаггүй уулчидын ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгасан эгц огцом сүрлэг сайхан оргил билээ.
4.ЦАГААН ШУВУУТ 

Arslan.mn

Увс аймгийн Сагил сумын нутагт мөнх цаст Цагаан шувуут хайрхан нь далайн төвшнөөс дээш 3496 метрийн өндөрт зүүн хойноос баруун урагш сунаж тогтсон байдаг. Орой нь зарим хэсгээрээ шовх, хад асга ихтэй бөгөөд нийт 22 мянга гаруй га талбайг хамран оршдог.
Хайрханыг хүрээлэн манай оронд төдийгүй дэлхийд ховордоод байгаа цоохор ирвэс, аргаль, янгир, хүдэр, халиун буга энд нутаглана.
Байгалийн унаган төрх, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан хайрхан юм.

5.ЖАНХАЙН УУЛС

Arslan.mnХөхрөн харагдах Жанхайн уулс нь Хөвсгөл нуур, Дархадын хотгор зэрэг үзэсгэлэнт газруудтай хаяа дэрлэн оршино.
Урд хэсэгт нь Цаатангуудын амьдрал үргэлжилж давааг давахад нуурын их ус зах хязгааргүй цэлийн харагдах нь үзэсгэлэнтэй сайхан. 

6.ЧОЙРЫН БОГД УУЛ

Arslan.mnБайгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуулгаас бүрдэх Чойрын богд уул нь нутгийн иргэдийн эрт цагаас эдүгээг хүртэл тахин шүтэж ирсэн хайрхан билээ. 
Идээ, цайныхаа дээжийг эх орон эрхэм ууландаа өргөн, бахархан хүндэлдэг түүхэн уул юм. 
Уулыг хүрээлэн Монгол оронд ховордсон аргаль, янгир, шонхор шувуу зэрэг байхаас гадна хүн амьтадыг ундаалах Уулзварын гол араар нь урсах ажээ. 
Чойрын богд ууланд эртний түүх соёлын дурсгалт зургууд байх агаад Зүүн жанжны Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, 
Хүүхдийн овоо зэрэг тойрон хүрээлнэ.
Уулын унаган төрх, байгалийн тэнцлийг хангах, хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2011 онд Улсын тусгай хамгаалалтанд бүртгэж байжээ.

7.БУРХАН БУУДАЙ УУЛ

Arslan.mn

8.ЦАМБАГАРАВ ХАЙРХАН 

Arslan.mnЭрт урьдын цагт Өөлд үндэстэнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нутгийн нэгэн уран дархан хайрханы өнгө байдалд нь нийцүүлж томоо сайхан бурхан бүтээж гэнэ. 
Бүтээсэн бурханаа Цамбагарав хэмээн нэрийдэж, Цаст уулын өвөр Жинст уулын оройд залснаас хойш энэ хайрханыг Цамбагарав хэмээн нэрийдсэн гэдэг. 
Зүүн гарын хаант улсын хаан Галданбошигт домогт Ану хатны хамт энэхүү хайрханы бэлд нутаглаж байсан түүхтэй.

9.ХАРХИРАА УУЛ

Arslan.mnУудам сайхан нутгыг дамнан орших Монгол Алтайн нурууны салбар уулсын нэгэн сүрлэг оргил нь Хархираа уул юм. Өмнөдөөс баруун хойд зүгийг чиглэн Өмнөговь, Ховд, Тариалан, Улаангом сумдын нутгийг дамнан оршино. Увс аймгийн хамгийн өндөр цэгийг Хархираа уулын мөнх цаст оргил гэж үздэг ба далайн түвшнөөс дээш 4116 метрийн өндөрт оршдог. 
Энэхүү үзэсгэлэн төгс уулсаас Хархираа, Намир,Улиастай, Бургаст, Шивэрт зэрэг томоохон голууд эх авч хоёр тийш хагалбарлан урсах нь байгалийн сайхныг улам нэмнэ.
Хархираа уулсад буга, согоо, аргаль, янгир, үнэг, чоно зэрэг ховордсон араатан амьтан элбэг. Уулын араар Харгай, Улиас, Бургас, Гацуур зэрэг мододтой. 
1686 онд Ойрад Монголын их хаан Галданбошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.

10. БАГА БОГД УУЛ

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
603300
8 эможи

Монгол орны
keyboard_arrow_up