Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Хүйтний улиралд хэрэглэвэл зохимжтой, эрүүл мэндэд тустай 9 ХҮНС

2019 оны 12 сарын 21

Arslan.mn

Дулааны улирлыг бодвол өвлийн улиралд шинэхэн хүнсний ногооны сонголт харьцангуй бага болдог. Гэтэл эсрэгээрээ хүйтний улиралд илүү шим тэжээлтэй, эрүүл мэнд, дархлаанд тустай хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Монголчуудын хувьд өвлийн улиралд цагаан идээ, адууны мах, аньс чацаргана хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл тэдгээрээс өөр, хүний биед хэрэгтэй шим тэжээл агуулдаг 9 хүнсийг та бүхэнд хүргэе.  

1. Анар жимс

Анар жимс нь зүрхэнд маш сайн ба анар жимсний шүүс нь бусад жимснээс илүү антиоксидант өндөр тунгаар агуулдаг. Өдөрт нэг аяга анар жимсний шүүс тогтмол уувал муу холестролыг биед хуримтлагдахаас сэргийлж чаддаг гэж “American Journal of Clinical Nutrition” сэтгүүлийн судалгаанд дурдсан байна. Хуримтлагдсан муу холестрол нь артерийн судаснуудыг гэмтээх аюултай байдаг.

2. Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд /нимбэг, лайм, жүрж, гоо жүрж, усан үзэм/ нь өвлийн хүйтэнд танд нарны илч мэт амин дэм өгөх болно. Цитрусын төрлийн жимснүүд нь витамин С-ээр баялаг. Дунд зэргийн нэг ширхэг жүржид өдөрт хүний биед авах шаардлагатай С витамины агууламж байдаг аж. АНУ-ын “EatingWell” сэтгүүлд бичсэнээр цитрусын жимс нь нүүрстөрөгчөөр баялаг гэжээ. Нүүрстөрөгчийн агууламж их байснаар "сайн" HDL холестролыг нэмэгдүүлж, "муу" LDL холестролыг бууруулдаг.

3. Төмс

Төмс нь цагаан гурил, цагаан талханд агуулагддаг цардуул агуулдгаараа эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдэг ангилалд ордог. Гэсэн хэдий ч төмсөнд шим тэжээлтэй бодис агуулагддаг байна. Төмс нь дархлааг сайжруулах витамин C болон витамин B6 агуулдаг. Өдөрт дунд зэргийн нэг ширхэг төмс идвэл эдгээр амин дэмийн 25%-29% -ийг биедээ авч чаддаг аж. Мөн төмс нь жирэмсэн эхчүүдэд тустай фолатын агууламж өндөртэй. 

4.Хулуу

Маш олон төрлийн хулуу бий. Тэд бүгд өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнсэнд тооцогддог. Нэг аяга хулууны зутанд маш бага буюу 80 орчим ккал агуулагддаг. Мөн витамин А, С болон кали, фолийн хүчил, витамин В6-г ихээр агуулдаг. 

5. Амтат улаан чинжүү

Витамин С нь хүний биеийн дархлааны системийг маш сайн дэмждэг. Тэгвэл амтат улаан чинжүү нь цитрусын төрлийн жимснээс хоёр дахин илүү С витамин агуулдаг гэдгийг мэдэх үү? "Хүн өдөрт жимс жимсгэнэ, хүнсний ногооны таван өөр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өдөрт авах ёстой 200мг-аас илүү витамин С авч, дархлаагаа дэмжиж чадна" гэж Нью Йорк мужын мэргэшсэн хоол тэжээлийн эмч Лиза Яра зөвлөсөн байна.  

6. Тараг

Тараг нь пробиотик агуулдаг ба гэдэсний халдвар авсны дараа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Пробиотик нь ходоод гэдсэнд байх ёстой ашигтай бактерыг бий болгодог тул бие махбод хурдан сэргэхэд тустай. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн байснаар дархлааны систем дэмжигддэг аж. 

7.Ногоон цай

Ногоон цай нь зөвхөн жин хасахад тустай төдийгүй эрүүл мэндэд шаардлагатай антиоксидант агуулдаг. АНУ-ын “Биотехнологийн үндэсний төв”-өөс нийтэлсэн сэтгүүлд ногоон цай нь хүний биед хэрэггүй хуримтлагдсан бодисуудаас бие махбодийг хамгаалдаг гэжээ. Хэрэв тэдгээр бодисуудыг шимигдүүлж, идэвхжүүлэхгүй л бол хүний биед хор хөнөөл учруулдаг гэдгийг ч дурджээ. Тэгэхээр биеийн тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд ногоон цай хэрэглэж занших нь чухал. 

8. Сармис

Сармисыг бид хоолондоо амт оруулахын тулд ихэвчлэн хэрэглэдэг. Өдөрт нэг хумс сармис идэж хэвших нь хүйтний улиралд таны дархлааг маш сайн дэмждэг аж. Сармис нь кальци, кали агуулдаг ба эдгээр нь биед хэрэггүй нянг устгадаг байна. 

9. Салмон загас

Салмон загас нь уургаар баялаг шилдэг хүнсний нэг. Мөн хүний биеийн “Т” эсийг идэвхжүүлдэг омега 3 тосны хүчлийг агуулдаг. “Т” эс нь өндөр байснаар дархлааны систем дэмжигдэн, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж чадах болно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610325
4 эможи

Иргэн
2019-12-22 21:20
Ийм Юманд буу итгэ. Энэ бол бараагаа борлуулах гэсэн сурталчилгаа олон зуун мянган жилээр батлагдсан Монголын технологииг мерд
mamo
2019-12-22 17:52
salmon bur iluu l aguuldag Nogoon tsai tarag ovol hereglelgui yhav dee
0202
2019-12-22 16:53
Өвлийн улиралд тараг дэмий шдэ,сэрүүн чанарын ундаа л гэдэг юм шүүдээ өвөг дээдсүүд маань
Zochin
2019-12-21 17:52
Өвлийн улиралд ногоон цай уудаггүй л гэж бичсэн байсан даа
Зочин
2019-12-21 12:14
зочин
2019-11-11 10:44
Заавал салмон загас байх даа яадаг байна. Бүх төрлийн загас адилхан Омего 3 агуулдаг
keyboard_arrow_up