Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд амжилтад хүрэхэд шаардлагатай 7 ЧАДВАР

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр бид даяаршил, технологийн дэвшил, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн дэвшилтэт орон зай зэрэг огцом өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицон ажиллаж байна. Олон хүний хувьд энэ нь эмх цэгцгүй нийгмийн хүрээллийг бүрдүүлж байгаа мэт санагддаг. Нийгмийн давхарга бүрд асуудал бэрхшээл, сэтгэл дундуур байдал байгаа боловч, шинээр хувьсан өөрчлөгдөж буй эдийн засаг, ажлын байрны зах зээл дээр та оюун ухааны болоод сэтгэл зүйн хувьд хүчирхэг байх хэрэгтэй. Та хэрхэн дасан зохицох, тэсэж үлдэх чадварыг эзэмшиж сурах ёстой. Өөрийгөө өрөвдөх цаг байхгүй. Үйлдэл хийж өөрчлөгдөх цаг болжээ. Шинээр өөрчлөгдөж буй ертөнцөд амжилтад хүрэхийн тулд та юу хийх хэрэгтэй талаар зөвлөж байна.

1. Код бичиж сур, бичгийн болоод ярианы өндөр чадвартай бол

Та технологийн инженер байх албагүй ч зарим кодчиллыг мэддэг байх шаардлагатай. Ойрын хэдэн жилүүдэд олон мэргэжлүүд код бичих ур чадвар шаардана гэж таамаглаж байна. Сайн бичиж, зөв ярьж, хүмүүстэй ойлгомжтой, үр дүнтэй харилцах чадварыг томоохон корпорацууд үнэлдэг. Эдгээр чадварууд таны бусдын анхаарлыг татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.                     

2. Ямар ч үед сэтгэлийн хаттай бай.

Бид өөрчлөлтийн эрин үед байгаа бөгөөд цаашид ч улам хурдацтай өөрчлөгдсөөр байх болно. Карьерынхаа туршид ганцхан компанид ажилладаг үе өнгөрсөн. Та өөрийн хүч нөөц бололцоонд итгэхийн зэрэгцээ карьерынхаа туршид олон ажлын байр солих хэрэгтэй болно. Ажил мэргэжлийн замналынхаа туршид та ажлаа солих, ажлаас халагдах, заримдаа цагийн ажил ч хийх тохиолдлууд гарна. Ямар ч нөхцөлд та өөрийгөө хүчтэй юу ч тохиолдсон даван туулах сэтгэлийн тэнхээтэй байхад сургах хэрэгтэй.

3. Улс төр, элдэв хов живээс татгалз

Бид маш их цагийг Твиттер, Фэйсбүүк дээр танихгүй хүмүүстэй маргаж, мэтгэлцэхэд зарцуулдаг. Янз бүрийн сэдвээр санал сэтгэгдлээ өөрт төдийлөн хамааралгүй бусдын амьдралыг шүүн цэгнэж бичдэг. Шүүмжилж, үргэлж бусадтай маргаж, хэн нэгэн рүү хуруугаа чичилж явдаг хүмүүс бол цагийн гарз. Тиймээс цаг зав, нөөц бололцоогоо үр бүтээлтэй зүйлд төвлөрүүл.

4. Унш, суралц

Бидний ихэнх нь сургуулиа төгсөөд суралцахаа зогсоодог. Яг л дунд сургуульдаа сонсдог хөгжмийн төрлөөсөө өөр дуу хэзээ ч сонсож байгаагүй хуучинсаг үзэлтэй нэгэн шиг. Өрсөлдөх чадвартай байхын тулд та өөрийн салбарынхаа шинэ чиг хандлага, өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Үргэлж суралцсаар байх нь нэг байрандаа байгаа хүмүүсээс түрүүлж алхах боломжийг нээнэ.

5. Мөнгөө хэмнэ

Цалингаас цалингийн хооронд амьжиргаагаа залгуулах, бага орлоготой амьдрах өдрүүд тохиолдоно. Гэвч ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь орлогын түвшнээсээ илүү зарлага гаргадаг. Боломж л олдвол олсон орлогоосоо хэмнэлт хийж, мөнгөн хуримтлал үүсгээрэй. Гэнэтийн асуудал болоход хуримтлалтай байх нь эрсдлийг даван туулахад тустай. Таны хөрөнгө өсөн нэмэгдэхийн хэрээр та орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж чадна. Энэ нь танд яг одоо мөнгө хэрэгтэй байгаа тул ажилд орох шаардлагагүй гэсэн үг, харин үүний оронд урт хугацааны өөрт тохирох, цаашид өсөж дэвших боломжтой ажлуудаас сонгох боломжтой. 

6. Өөрчлөлтийг баяртайгаар хүлээн ав

Урсгал усыг өөрчлөх боломжгүйн адилаар бүх зүйлс өөрчлөгддөг бөгөөд та үүнийг өөрчлөх биш харин дасан зохицох нь чухал. Үүссэн нөхцөл байдлыг үл тоомсорлож, тэсвэрлэхийн оронд та тухайн нөхцөл байдлаас хэрхэн үр ашиг хүртэж, боломж болгон ашиглах талаар бодож үзээрэй. Хэрэв та нүдээ нээгээд сайн харах юм бол боломжууд гарч ирсээр байгааг харах болно.Таны амьдралд хэдэн удаа ч таагүй зүйл тохиолдсон үүнээс болж дахин дахин шаналдаг уу? Ийм зүйл үргэлж болдог, хүлээн зөвшөөр. Боломж үргэлж байдаг, гэхдээ та зоригтой байж амжилтад хүрэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах ёстой.

7. Хүчирхэг хувь хүнийг бүтээ

Бид бол өөрсдийгөө шинээр нээж, боломжоо ашиглаж, дахин дахин унаж, босох чадвартай хүчирхэг хувь хүмүүс юм. Бид хэдэн зууны туршид дайн тулаанд оролцож, ялж, ялагдаж ирсэн, бид хамгийн түрүүнд хэн нэгнийг саран дээр гаргаж, харгис байдлаас өөрсдийгөө чөлөөлж, дэлхийг нацистуудаас ангижруулахад тусалсан, итгэмээргүй том компаниудыг байгуулж, хиймэл оюун ухааны тусламжтай маш их зүйлсийг бүтээсэн. Биднийг амжилтад хүрэхэд саад болох зүйл гэж үгүй. Хүн бүрийн хүрэх цэгт хязгаар гэж байхгүй.

 

Эх сурвалж: Biznetwork.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610441
5 эможи

Зочин
2019-11-13 22:31
зочин
2019-11-13 13:50
Цэцэн,цэлмэг ярьж ,сонгуульд ,ялдаг,гүйцэтгэл байдаггүй хүмүүсээс,нийгэм ,залхаж байхад.
keyboard_arrow_up