Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өвлийн улиралд малгай өмсөөгүйгээс ой тогтоолт мууддаг

2019 оны 11 сарын 24

winter hat gif зурган илэрцүүд

Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай аль эсвэл малгайгүй явснаас болж эмгэг хууч өвчин сэдэрч, мэдрэлийн суурь өвчтэй болдог.

Монгол улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Мөн хүйтний улиралд нимгэн хувцастай, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин сэдэрч, мэдрэлийн суурь өвчтэй болдог байна.

Тухайлбал, насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутанд ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10%-ийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Архаг өвчин сэдрэх
Тархиар хатгуулж өвдөх
Хараа, сонсгол муудах
Нулимс гоождог болох
Нойр муудах
Мэдрэлийн суурь өвчин үүсэх
Ой тогтоолт муудах
Стрест өртөж ажлын чадвар буурах
Хуйхны эрүүл орчин алдагдах
Үс хуурайшч, өнгөө алдах

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өмсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно. Эрүүл биед саруул ухаан оршдог билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610873
1 эможи

keyboard_arrow_up