МУГЖ Т.Ариунаа: Над шиг хэнэггүй бүү яваарай.  Нүд бол биеийн дэнлүү гэдэг шүү дээ МУГЖ Т.Ариунаа: Над шиг хэнэггүй бүү яваарай. Нүд бол биеийн дэнлүү гэдэг шүү дээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МУГЖ Т.Ариунаа: Над шиг хэнэггүй бүү яваарай. Нүд бол биеийн дэнлүү гэдэг шүү дээ

2024 оны 4 сарын 26

Arslan.mn

Дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудаснаа "Над шиг хэнэггүй бүү яваарай" гэжээ.

Тэрбээр "4-р сарын 17-нд Солонгос улс руу нисэж ирлээ. Ирсэн зорилго маань "Нүдний болор" солиулах хагалгаа. Бага ангид байхдаа л юмнаас их үсэрдэг хөдөлгөөнтэй охин байсан. Аав маань эмч, бариачаар байнга очиж үзүүлнэ. Эмчийн зөвлөснөөр, аав маань шил тааруулж зүүлгэсэн ч, хүүхдүүд дөрвөн нүдэт гээд янз бүрээр хочилж, дооглодог байсан тул удаан шил зүүгээгүй л дээ.

Хараа маань муудаж байгааг мэддэг хэрнэ залуу насандаа төдийлөн анхааралгүй, хэнэггүй явсан. 10 жилийн өмнө нүдний эмчид үзүүлж хараагаа тэглүүлэх талаар үзүүлсэн ч эвэрлэг бүрхүүл нь нимгэн гээд тэглүүлэх боломжгүй гэхээр тэр чигтээ хаясан. 2 жилийн өмнө, мартсан, нүдээ Болороо эмчид очиж үзүүл гэж танил маань зөвлөсөн. Эмч зүүн нүд хасах 12 буюу 10 хувьтай хардаг хөгжил нь ер нь зогсонги, баруун нүд 40 хувьтай гээд 2 шил тааруулж өгөв өө. Ингээд 2 жил гаран шилээ тууштай зүүсэн шилгүй олон жил хөмсгөө зангидаж нүдээ онийлгон явж байснаас, шилээ зүснээр, юмсыг тод хараад сайхан байлаа. Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн хэд хэдэн эмч нартаа үзүүлж болороо солиулж болно гэсэн шийдвэрт хүрж Сөүл ниссэн юм. 19, 20 нд дараалан 2 нүдэндээ болор солиулах хагалгаандаа орж, баруун нүдэндээ олон талсттай болор, Зүүн нүдэндээ ойрын харааны болор суулгуулсан.

Болор солиулах хагалгаанд хөгшин настай хүнд хийдэг гэдэг нь буруу ойлголт юм билээ. 40 өөс 50 насны хооронд хийгддэг. Монголчуудад нүдний хуурайшилт маш их, нүдний ариун цэвэр хамгаалалт чухал болохыг эмч сануулсан зөвлөгөө өгсөн. Нүд бол биеийн дэнлүү гэдэг шүү дээ. Дэнлүүгээ хайрлаж хамгаалж, багаас нь хүүхдүүдээ үзүүлж харуулж, хамгаалах тал дээр эцэг эхчүүд анхаарч, бидний үеийнхэн болороо харуулж үзүүлж байгаарай. Миний нэг нүдний болор цайлт 80 хувь, нэг нь 40 хувьтай байсан над шиг хэнэггүй, бүү яваарай. Тайзан дээр бүдрэх, унах, харанхуйд үзэгдэл юмсыг харахгүй халтирч унах, жижиг бэртэл авах, харааны бэрхшээлээсээ болж их юм үзсэн нөхөр л дөө" гэж цахим хуудаснаа нийтэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656626
5 эможи

Дуба
2024-04-29 00:07
Далд фронтын дайчин байлдагч
О
2024-04-27 18:33
Бас хамраа засуулсан юм уу. Дуучин Баясгалангийг хамар шиг муухай болчихож.
З
2024-04-27 18:31
Болж дээ. Сүүлийн үед долир хараад байсан юм. Багадаа таг долир байсан ш дээ. Шинжлэх ухааны буянаар бам хялараа засуулаад бгаа юмаа.
Зочин
2024-04-26 10:40
Nudeeree yamar ih oroldsiin be zovuu buruu yu
keyboard_arrow_up