Л.МЕССИ “АЛТАН ПҮҮЗ”-НИЙ ЭЗЭН БОЛЖЭЭ
2018 оны 5 сарын 21
“Барселона” багийн довтлогч Лионель Месси 5 дахь удаагаа “Алтан пүүз”-ний эзэн болжээ.
Аргентины хөлбөмбөгчин Л.Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 36 тоглолтод 34 гоол оруулжээ. Тэрбээр 68 оноо цуглуулснаараа Ливерпүүлийн довтлогч Мохаммед Салахаас 4 оноо илүү авсан байна. М.Салах Английн Дээд лигийн 36 тоглолтод 32 гоол оруулжээ.
Их Британийн хөлбөмбөгчин Харри Кейн 37 тоглолтод 30 гоол оруулж 3 дугаар байрт орсон байна. Л.Месси нь 2010, 2012, 2013 болон 2017 онд Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








57539
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: