Ж.Энхтөр: Э.Цэндбаатарын архи ууж, зодоон хийсэн үйлдэлд нь л хариуцлага тооцож шигшээгээс хассан Ж.Энхтөр: Э.Цэндбаатарын архи ууж, зодоон хийсэн үйлдэлд нь л хариуцлага тооцож шигшээгээс хассан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Энхтөр: Э.Цэндбаатарын архи ууж, зодоон хийсэн үйлдэлд нь л хариуцлага тооцож шигшээгээс хассан

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Боксын ОУХМ, МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан билээ. Гэвч тэрээр дараа нь цагдаад ярьснаа үгүйсгэсэн, Боксын холбоо энэ асуудалд нь хариуцлага тооцон шигшээ багаас хөөж, ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс хассан гэх мэдээлэл тараад буй. Боксын холбооноос өнөөдөр дээрх асуудлаар мэдээлэл хийлээ.

Боксын холбооны үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр "Боксын тамирчид өндөр ёс зүйтэй байдаг. Э.Цэндбаатар олон удаагийн ёс зүйн алдаа гаргасан. Өмнө нь зөндөө уучилсан. Тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Тиймээс боксын холбоо зөв зүйтэй шийдвэр гаргасан. Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийдэг олон залуу байдаг байсан. Гэтэл тэдэнд муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байх биз. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. 

Шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Өмнө нь бас бааранд зодоон хийсэн, багш дасгалжуулагчаа зодсон, гудамжаар шалдан нүцгэн явсныг та бүхэн мэдэж байгаа байх.  ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Э.Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна" гэлээ. 

Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган “УИХ-ын гишүүд, улс төрчид төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Энэ дагуу холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Түүнтэй хамт Н.Энхболд тамирчин нэр дэвшсэн хэдий ч Х.Нямбаатарыг нэр дэвшиж байгаа тул дэмжин ажиллахаа илэрхийлж, нэрээ татсан. Х.Нямбаатартай өрсөлдөх хүн байгаагүй тул УЗ-ийн 19 гишүүний 100 хувийн саналаар сонгосон.

Мөн боксын тамирчид олимпоос медальгүй ирсэн. Үүнд ард түмнээсээ уучлалт гуйя. Э.Цэндбаатартай зодолдсон хүмүүс нь шигшээ багийн тамирчид биш гэдгийг хэлье. Бид зөвхөн шигшээ багийн тамирчнаа л мэдэж байна. Зодуулсан асуудлыг хуулийн байгууллага тусдаа шалгаж шийдвэрлэнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
630791
8 эможи

Зочин
2021-09-10 20:44
өоаргэн
Зочин
2021-09-10 20:44
буруу
Зочин
2021-09-10 20:43
ахмад улсууд байж алдааг нь ойлгуулахын оронд түлхээд хаях нь буруу байх
Зочин
2021-09-10 20:40
АЛИВАА ЮМЫГ ЯЛГАЖ ХАРЬЦАХ ШУДАРГА БИШ ШҮҮ ДЭЭ. ТВ-ЭЭР ЭНЭ ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД СОНСООД ХАРАМСАЖ СУУЛАА. ЯАХАВ ЗАЛУУ ХАЛУУН НАСАНД АЛДАЖ ОНОХ ХӨӨРӨХ ДЭВРЭХ ҮЕ БАЙЖ Л БАЙДАГ ЭНЭ ХҮҮ ГЭХДЭЭ ТҮВШИНБАЙР ШИГ ХҮ ҮХЛҮҮТ БОЛТОЛ ЗОДООГҮЙ ЮМ БИЛЭЭ Ш ДЭ ЭНЭ УДААД САНУУЛААД ДОНГОДООД ОЙЛГУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН БОЛ УУ. 24-ХӨН НАСТАЙ ХҮҮ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ. БОКСЫН СПОРТ БОЛ ЖУДО БӨХИЙГ БОДВОЛ ХҮНД СПОРТ, ДЭЛХИЙН АВАРГАД НЬ ЭНЭ ХҮҮГ ОРУУЛЧИХГҮЙ ДЭЭ ХЭН Ч ҮР ХҮҮХЭДТЭЙ ШҮҮ ДЭ. БОКСЫН ОЛИМПЫН АВАРГА ЗАЛУУ АДИЛХАН БОКСЫН ТАМИРЧИН ХҮН БАЙЖ ХУДРАГАГҮЙ ЖУДАГГҮЙ ҮГ ХЭЛЖ БАЙГАА ХАРАГДАНА ЛЭЭ. ХӨРИН ЖУДАГИЙН ШИГШЭЭГЭЭС ТҮВШИНБАЯРЫГ ХӨӨХ НЬ ШУДАРГА БАЙХ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ДААГААГҮЙ, БОКСООР ОЛОН ЖИЛ МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАЖ АМЖИЛТ ГАРГАСАН ЭНЭ ХҮҮГ ЭНЭ УДААД САНУУЛАХ ДОНГОДОХ АРГА ХЭМЖЭЭ АВБАЛ ЗҮГЭЭР НӨР ИХ ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ҮНЭЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭ ЯМАР ХЭВТЭРТ ОРТОЛ ЗОДЧООД БАЙГАА БИШ, ТВ-ИЙН БИЧЛЭГИЙГ НЬ ХАРХАД ӨӨРӨӨ ХАРИН ЗОДУУЛЧИХСАН ЮМ БИШҮҮ ШУДАРГА Л БАЙЦГААЯ
за яахав
2021-09-09 19:51
тэгвэл Цэндбаатар хөөгдөж бга бол жудогоос Түвшинбаярыг хөөж явуул тэр маш олон хүнийг цус нөжтэй нь хольж үхэх сэхэхийн заагт нэг нь хэвтэж бна чингисийн одонг хурааж ав айлгүй авгай архи эргүүлсэн ёс журамгүй малууд сөнөтүгэй
keyboard_arrow_up