“The MongolZ“ баг Шведэд болох “ESL Jönköping 2024“-д Ази тивийг төлөөлөн оролцоно “The MongolZ“ баг Шведэд болох “ESL Jönköping 2024“-д Ази тивийг төлөөлөн оролцоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“The MongolZ“ баг Шведэд болох “ESL Jönköping 2024“-д Ази тивийг төлөөлөн оролцоно

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Challenger–Jönköping 2024″ тэмцээний Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалт өчигдөр буюу энэ сарын 03-ны өдөр болж өндөрлөлөө. 

Нийт дөрвөн баг ганц эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монголоос "The MongolZ" болон "ATOX" багууд оролцсон бөгөөд  орос тамирчдаас бүрдсэн "LYG" багтай тоглосон Азийн тэргүүн баг "The MongolZ" илүү гэдгээ харуулж, 2-0 гэсэн харьцаатай илүүрхсэн байна.

Үүний дараа гранд финалд Хятадын "LVG" багийн эсрэг мөн л 2-0 гэсэн харьцаатай хожиж, ирэх зургадугаар сард Шведэд болох "ESL Challenger – Jönköping 2024″ тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцохоор боллоо. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655908
1 эможи

keyboard_arrow_up