Чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртжээ Чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Чөлөөт бөхийн тамирчид олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртжээ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

ОХУ-ын Буриадын Хиагтын районд 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан "Ковёр кягты 2024" чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд 400 гаруй тамирчин, хөвгүүдийн 15 жинд өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Сэлэнгэ аймаг, "Дархан Эрхэт" клубийн 30 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Медаль хүртсэн тамирчид:

  • 28 кг-ын жинд Б.Ган-Эрдэнэ алт, З.Арман  мөнгө (Дархан Эрхэт)
  • 30 кг-ын жинд Б.Билгүүн алт (Дархан Эрхэт)
  • 32 кг-ын жинд Н.Нямсүлд алт (Дархан Эрхэт)
  • 35 кг-ын жинд У.Энхбат алт (Сэлэнгэ, Ерөө сум), Г.Тэншлүүр хүрэл (Дархан Эрхэт)
  • 42 кг-ын жинд Ц.Ган-Хүсэл алт (Дархан Эрхэт)
  • 60 кг-ын жинд М.Аманбек алт, С.Энхмөнх хүрэл (Дархан Эрхэт)
  • 65 кг-ын жинд Б.Одбилэг хүрэл (Дархан Эрхэт)

71 кг-ын жинд Г.Батзориг алт (Сэлэнгэ, Орхон сум) тамирчид тус тус медаль хүртжээ. Манай өсвөрийн тамирчид 15 жингээс, долоон жинд нь түрүүлсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655931
3 эможи

Ха ха
2024-04-04 21:46
Тав биш долоон алт гэж бичжээ. Тоолж чаддаггүй сэтгүүлч үү, худалч юм уу
keyboard_arrow_up