3х3 багууд Олимпын эрхийн төлөө тоглохоор Хонгконгийг зорьлоo 3х3 багууд Олимпын эрхийн төлөө тоглохоор Хонгконгийг зорьлоo
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

3х3 багууд Олимпын эрхийн төлөө тоглохоор Хонгконгийг зорьлоo

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

"Парис 2024" зуны олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох ганц эрхийн төлөөх тэмцээн Хонконгод энэ сарын 12-14-ий хооронд болно.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны баг өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоход бэлэн болжээ.

  • Өнгөрсөн долоо хоногт болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн А.Ананд тэргүүтэй эрэгтэй баг Латви, Египет, Шинэ Зеландын хамт "В" хэсэгт багтсан бол эмэгтэй баг Нидерланд, Азербайжан, Чилийн шигшээ багуудтай нэг хэсэгт тоглоно.
  • Эмэгтэй багийн Азийн АШТ-д оролцсон бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй.

Харин Азийн АШТ-д оролцсон эрэгтэй багаас зөвхөн багийн ахлагч А.Ананд Хонконгийг зорьжээ. Түүнтэй хамт Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Чулуунбаатарын Ихбаяр нар тоглохоор болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656146
1 эможи

keyboard_arrow_up