П.Орхон олимпын наадамд оролцох эрхээ авлаа
2024 оны 4 сарын 22
Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.
П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656467
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: