Манай хоккейн шигшээ баг ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2024 оны 4 сарын 22
Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд болов.
Энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга боллоо.
Монголын хоккейчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байна.
Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
656468
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: