Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

1 метр ч хүрэхгүй өндөртэй загвар өмсөгч загварын ертөнцийг шуугиулж байна

2017 оны 11 сарын 22

Загвар өмсөгч гэхээр л туранхай өндөр, төгс биетэй байдаг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэн Plus size моделиуд гарч ирээд байгаа билээ. Тэгвэл тэдний дараагаар намхан моделиуд загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ. 

Тэдний төлөөлөл бол Дрю Преста гэх 21 настай модель юм. Тэрээр ердөө л 94 см өндөртэй ч гэлээ өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, загвар өмсөгч болж чадсан юм. Дрю өөрийн инстаграм хуудсаар дамжуулан өөрийн зургуудаа олон нийтэд түгээсж олны анхаарлыг татаж чадсан юм.

Тэрээр "Хувцас бол бүх хүмүүст зориулсан зүйл. Тийм учраас загварын салбар хүн бүрт нээлттэй байгаасай гэж хүсдэг. Төгс биетэй моделиудын хувцас хүмүүст тэр бүр таараад байдаггүй. Өндөр нам, янз бүрийн биетэй хүмүүс байдаг учраас тэдний төлөөлөл ч бас загварын салбарт ажиллах ёстой гэж бодож байна." гэж хэлжээ. 





















Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50049
3 эможи
keyboard_arrow_up