Вьетнамд яг л үлгэрийн гэмээр гайхалтай гүүр нээгджээ
2018 оны 8 сарын 02
Вьетнамын Дананд байдаг энэ гүүр хүмүүсийг өөрийн гайхалтай байдлаараа татаж байна. "Алтан гүүр" хэмээн нэрийдсэн энэ гүүр далайн төвшнөөс 1,400 метрийн өндөрт, Ба На толгод дээр байрлана. Мөн үзэсгэлэнт хөдөө нутгийг харах боломжтой юм.
Гэхдээ уг гүүрийн хамгийн сонирхолтой нь гар бүхий хэв загвартай тулгуур юм. Энэ гүүрийг яг л гараараа бариад авч буй мэт харагдах энэ загвар нь гайхалтай сайхан.
Энэ гүүр олон нийтэд зургаадугаар сард нээлтээ хийжээ.
Хүрэлцэн ирсэн хүмүүст гайхалтай сайхан байгаль тольдон харах боломж олгож байна.
Гүүр мөн нил ягаан өнгийн сайхан цэцэгсээр хүрээлэгдсэн.
Вьетнам жил ирэх тусам жуулчдын сэтгэлийг улам их татсаар байна.
Бичлэгийг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: ub.life
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
593420
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: