Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Найман ач, зээгийн эмээ дөрвөн ихэр тээж явна

2018 оны 9 сарын 18

Arslan.mn

50 настай

Трейси Бриттен  дөрвөн ихэр хүүхэд төрүүлэх гэж байгаа Их  Британийн  хамгийн настай ээж болно гэж “Сан” сонинд бичжээ. Эмэгтэй  Кипрт  үр шилжүүлэн суулгуулснаар  жирэмслэсэн бөгөөд үүнээс хойш 25 долоо хонож байгаа гэнэ. Тийнхүү 32 дахь долоо хоногт түүний хүүхдүүдийг  кесарево хагалгаагаар төрүүлэх ажээ.

Бриттен, түүний нөхөр Стивен гурван охин, нэг хүүтэй болно.  Дээр нь Трейси гурван хүүхэд, найман ач, зээтэй  гэнэ.

 “Би бас нэг хүүхэд төрүүлэхийг жил бүр хүсдэг байлаа. Нас 50 дөхөж байсан ч,  ямар ч байсан хүүхэд төрүүлнэ гэж боддог байлаа” гэж Трейси ярьжээ.  Хүмүүс намайг шүүмжилж байгаад би санаа зовохгүй байгаа гэж эмэгтэй хэлсэн байна.

 “Би анхных нь ч биш, сүүлчийнх нь биш. Би 50 нас хүрснээ тоодоггүй, 50 хүрчихлээ ч гэж боддоггүй. Хүмүүс  юу л гэнэв, ярьж л байг. Тэд миний байдлыг мэдэхгүй байна. Тэд миний дөрвөн хөөрхөн хүүхдийг хараад, бодлоо өөрчлөх биз” хэмээн эмэгтэй хэлжээ.

Трейси анхны нөхрөөсөө гурван хүүхэдтэй. Тэр  2003 онд нөхрөөсөө  салж, хоёр жилийн дараа Стивентэй учирчээ.

Эх сурвалж: www.bataar.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594971
0 эможи

keyboard_arrow_up