Өглөөний хүн болох ТАВАН шалтгаан Өглөөний хүн болох ТАВАН шалтгаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өглөөний хүн болох ТАВАН шалтгаан

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Ажилдаа амжилт гаргахын тулд та эрт босох хэрэгтэй байдаг. Гэвч энэ танд хэцүү санагдаж байна уу. Орноосоо босох, сэрэх, гадаа харанхуй байх зэрэг таныг айлгадаг байж магад. Магадгүй амьдралын хэв маягтаа хэдхэн өөрчлөлт хийснээр та өглөөний хүн болох боломж нээгдэх болно. Зорилгодоо хүрэхийн тулд өглөө эрт босох хэрэгтэй гэдгийг танд дараах таван шалтгаан харуулах болно.

1. Нойроо сайтар авах

Хүн дунджаар 7-9 цаг унтдаг гэсэн судалгаа бий. Зарим судалгаа цөөн цаг унтсан ч нойр ханадаг гэсэн байдаг. Гэхдээ эдгээр хувилбаруудаас аль нь танд тохиромжтойг туршиж үзсэний дараа л мэдэх боломжтой. Дөрвөн цаг унтсаны дараа та амарч чадсан уу, эргэлзээтэй л юм.

2. Хувийн зохион байгуулалттай байх

Өглөөний хүн болохын тулд илүү хувийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Эрт орондоо орж, өглөө эрт босохын тулд өөртөө зориулан тодорхой журмыг бий болгох хэрэгтэй.

Магадгүй амьдралын хэв маягтаа хэдхэн өөрчлөлт хийснээр та өглөөний хүн болох боломж нээгдэх болно. Зорилгодоо хүрэхийн тулд өглөө эрт босох хэрэгтэй гэдгийг танд дараах таван шалтгаан харуулах болно.

Орой унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэн, зурагтаа унтрааж, унтлагын хувцсаа өмс. Үүнийг та унтах цаг болсны дохио болгож хэвших ба оройны 10 цаг гэхэд унтаж чаддаг болоход нөлөөлнө.

3. Шинэ зуршилтай болох

Өглөө эрт босдог болоход хүргэх өөрийн хэвшлийг олох хэрэгтэй. Мянганы туршид бидний хэрэглэж заншсан зүйл бол кофе гэдэгтэй та санал нийлэх биз. Гэхдээ бэлэн кофе шууд хэрэглэх хэрэггүй. Харин кофены какао худалдаж аваад өөрөө бэлдэх гээд үз. Кофе бэлдэх сонирхолтой санаа таныг өглөө сэрэхэд туслах болно.

4. Эрч хүчээ нэмэгдүүлэх

“Huffington Post”-д нийтлэснээр орой бүр хоёр цаг гаруй нүүрнээсээ 3 инч буюу 7.62 см зайнд твиттер шагайх таны эрүүл мэндэд муу аж. HuffPo өгүүлэлд утасны цэнхэр туяа хүний биеийн мелотины түвшинд нөлөөлөн, гүн нойрсох үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймээс утсаа бага ширт.

5. Бүтээмжээ дээшлүүлэх

 

Fast Company их, бага унтах нь хүмүүсийг өндөр бүтээмжтэй болгодоггүй.

Кофены какао худалдаж аваад өөрөө бэлдэх гээд үз. Кофе бэлдэх сонирхолтой санаа таныг өглөө сэрэхэд туслах болно.

Харин зөв нойроо авах нь сэрүүлэгэнд найдахад хүргэхгүй, мөн ажилдаа илүү амжилт гаргах, өдөр тутмын зуршилдаа илүү нийцтэй байхад нөлөөлж чаддаг байна. Энэ таны ажилдаа амжилт гаргахад чинь дутагдаад байсан зүйл ч байж магад.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628690
1 эможи

keyboard_arrow_up