2017 оны 07-р сарын 20, Пүрэв гариг, 23 цаг 47 минут | Мобайл
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ: 5 цаг 42 минутийн өмнө
Бидний тухай

ЭНХ-АРСЛАН ХХК нь 2010 оноос маркетинг менежментийн зөвлөгөө, НИЙГМИЙН НЭГДСЭН СУДАЛГАА-ны хүрээнд нийгмийн бүх шатны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мониторинг хийж бэлтгэдэг “Монголын анхны хувийн мэдээллийн мониторинг” хийдэг компани гэдгээрээ онцлогтой юм.

ЭНХ-АРСЛАН ХХК нь 2014 оны 01 сарын 1-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан давтагдашгүй, шинэ өнгө төрхтэй мэдээ мэдээллийн “ARSLAN.MN” веб сайтыг зах зээлд танилцуулж байна. Манай хамт олон цаг үеийн мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд хамгийн боловсон түвшинд хурдан, шуурхай,  хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (Android болон iOS, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр  үйлдлийн системд ажиллах боломжыг бүрдүүлсэн юм.

Мөн орчин үед хамгийн түгээмэл ашиглагддаг нийгмийн "сошиал" сүлжээнүүдтэй (Facebook, Twitter, Yahoo) нягт уялдаж ажилладаг, өөрийн гэсэн өнгө төрх  бүхий мэдээллийн сантай зэргээрээ бусдаас давуу талтай юм.

Манай веб сайт  ардчилсан иргэний нийгэм дэх  мэдэх эрхийг хүндэтгэж, сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах  зарчимд  үндэслэн цаашдаа тасралтгүй хөгжиж, зөвхөн  эх сурвалжтай үнэн бодит мэдээ, мэдээллээр хангаад зогсохгүй олон төрлийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг зах зээлд танилцуулах болно.

 

Та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.