Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхийн ээлжит СҮРжигнэл ба ДАНЗАНчлал

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

У.Хүрэлсүх нэгэн хурал дээр бусдыг “... битгий СҮР ДАНЗАН царайлаад бай” хэмээн зандарч билээ. Үүнээс хойш СҮР ДАНЗАН гэх хэллэг эргэлтэд орж, улмаар түүнд өөрт нь илүүтэй зохихыг олон нийт олж харсан бөлгөө. Ерөнхий сайд болох санаа сэдэж, М.Энхболдыгоо унагах төлөвлөгөө гаргах үеэсээ л мань эр сүржин даржин зүйлс сэдэх болсон юм. Эхлээд садангийнхаа залуугаар өөрийгөө мөрдүүлж дагалдуулчихаад “намайг дайснууд дагаад мөрдөөд байна. Амь насаа алдахаас айхгүй” гэх зэргээр сүрийг бадрааж, олны анхаарлыг өөртөө татаж байлаа. Удалгүй УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо уг асуудлыг нягталж, шалгаад “У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мэдээлэл баталгаажсан” гэж мэдэгдсэнээр эхний СҮР ДАНЗАНчлал төгсөв.

Хожим У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлох болсон цагаасаа л улс төрийн мэдлэг мэдрэмжгүй, даржин сүржин нэгэн болохоо алхам тутамдаа харуулах болсон билээ. У.Хүрэлсүх өөрийн бодолгүй. Үргэлж бусдын ам, араншинд хөтлөгдөж шийдвэр гаргадаг, шийдвэрээсээ буцдаг хүн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж хувиараа, зөвшөөрөлгүй, татвар төлөхгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн иргэдийг торгож эхлэхэд нийгмийн сүлжээний шуугианд автан маргааш нь Засгийн газрын хуралдаан дээр Нийслэлийн тээврийн газрыг “иргэдийн халаас руу гар дүрэхээ зогсоо” хэмээн данзандаж байлаа. Хуулийг хууль гаргаж л үйлчлэлийг зогсоохоос бус СҮР ДАНЗАН чиглэл өгч зогсоодоггүй билээ. У.Хүрэлсүхэд нэг гаж зан бий.

Өөрөө үүрэг чиглэл өгснөө мэдээгүй юм шиг царайлан танхимын гишүүдээ хэнэг ч үгүй чичлэнэ. Засгийн газар малыг амьдаар нь гаргах үүрэг салбарын сайдад өгсөн байдаг. Гэтэл нийгмийн сүлжээгээр хийрхэл дэгдмэгц “намайг амьд байхад монголын мал амьдаараа хил давахгүй шүү” хэмээн СҮРжигнээд амжсан байдаг. Уг нь энэ алдарт афоризмоо Шадар сайд байхдаа анх хэлж байсан түүхтэй. Ерөнхий сайд болоод мартчихсан явснаа эргэн санаж СҮРжигнэв. Тэр огт хууль уншдаггүй, эргэцүүлдэггүй. Гэхдээ пост бол харна аа. Тосон бумын нурууг сүйдэлж, ирвэс хамгаалагч залууг "нухсан" гэмт этгээдийн тухай постыг амтархан уншиж, нинжа Э.Нямдаваагийн уйлан хайлах өр эмтлэм live-ыг нулимс унаган үздэг. Тэгээд маргааш нь СҮР ДАНЗАН төрхөндөө орж, урвагч олигархиудыг илчлэн эх орноо хамгаалахын тулд цэрэг армиа хөдөлгөсөн ч яахав хэмээн айлгана. СҮР ДАНЗАНд удирдах чадвар огт байхгүйг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явц дурайтал харууллаа. Хэдийгээр намын дарга, Ерөнхий сайдын хувиар “би 108 гишүүнтэй болох, хугацааг 5 жилээр тогтоохыг дэмжиж байгаа” гэж хэлсэн ч араас нь “гэхдээ та нар өөрсдөө л мэд” хэмээн гөлөгнөсөн тул гишүүд зоргоор аашлан, эрх мэдлээ хадгалж үлдэх, гүйцэтгэх засаглалд хуруугаа дүрэх боломжоо хадгалж үлдэх шийдвэр гаргасан юм.

У.Хүрэлсүхэд ажил гүйцэтгэх чадвар, алсын хараа огт байхгүйг Ерөнхий сайд болж “СҮРжигнэсэн” хугацаа нь хангалттай нотоллоо. Нефтийн үйлдвэр сураггүй. Цэвэрлэх байгууламжыг оромдов.

Хойд чиглэлийн зам завхрав. Утаагүй түлш унтрав. Тавантолгойн IPO тасалдав. Бүтэлгүйтлийн цуваа л хөврөнө. Хамгийн сүүлд ЖДҮДС-ийн мөнгийг цөлмөгчид, гэм хэрэгт холбогдсон, ёс суртхуунгүй этгээдүүдийг нэр дэвшүүлэхгүй хэмээн СҮР чангаар амалсан нь худал үг болон агаарт данзагнан замхарлаа. МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг харчих! Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Сү.Батболд, Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Н.Наранбаатар, Х.Мандахбаяр, А.Ундрам, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар М.Оюунчимэг, Н.Учрал, Х.Нямбаатар, Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа П.Анужин…

Бүгд ЖДҮДС-аас иргэдийн боломжийг хулгайлан зээл авсан, албан тушаал авлигын гэмт хэрэгт нэр холбогдсон, ХОМ-ээ худал мэдүүлсэн, яллагдагчаар татагдсан, улс орноо гадаадынхантай нийлж тонон дээрэмдсэн, гэмгүй иргэдийн амь насанд хүрсэн, оффшорт мөнгө байршуулж байсан, хар тамхины наймааг хамар доороо цэцэглүүлсэн, гадаад харилцааны нэр хүндийг унагсан, хар саарал жагсаалтад эх орноо чихэн оруулсан, зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэл, ёс зүйгүй явдлууд нь олон нийтэд ил болсон хүмүүс. Хаана байна өнөө бардам ам чинь, У.СҮРсүх ээ! Цаг үргэлж ам ажил нь зөрж байдаг ийм СҮР ДАНЗАНгаар удирдуулсан намд итгэх итгэл одоо сонгогч бидэнд үлдсэнгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
6
617180
32 эможи
keyboard_arrow_up