Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянхонгорт нэр дэвшиж буй дэд сайд Б.Батцэцэг орлогоо ЗУРГАА ДАХИН нэмэгдүүлжээ

2020 оны 6 сарын 14

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд дэлгэгдсэн. Тэгвэл  “Мөнхийн Үсэг”-ийн Б.Батцэцэг Гадаад харилцааны дэд сайдын суудалд сууснаас хойш ХОМ-т нь хэрхэн өөрчлөлт орсныг сонирхуулъя.

Б.Батцэцэг нь 2015 онд жилийн 18 сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлсэн байна. Харин үүнээс хойш буюу 2016 онд жилийн 91 сая төгрөг, 2017 онд жилийн 92 сая төгрөг, 2018 онд жилийн 111 сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Нэг үгээр дэд сайдын албанд томилогдсоноос хойших хугацаанд түүний жилийн орлого зургаа дахин нэмэгдсэн гэсэн үг. 

Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн нь орлого ч өссөн гэж байгаа. Тодруулбал, түүний гэр бүлийн гишүүн 2016 онд жилийн 14 сая  төгрөг, 2017 онд 62 сая төгрөг, 2018 онд 71 сая төгрөгийн орлого олжээ.

Өмнөх онуудтай харьцуулбал, өөрийн орлого нь 18 саяаас 111 сая, гэр бүлийн орлого нь 14 саяаас 71 сая болж өссөн байна.

Мөн Б.Батцэцэг нь нийтийн хоёр орон сууцтай. Сонирхолтой нь энэ хоёр байр нь нийтдээ 121 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээ бодит байдалтай хэр нийцэж байгаад дэд сайд тайлбар өгөх биз.

Түүнчлэн Б.Батцэцэг сайд 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламждаа 150 сая төгрөгтэй гэжээ. Түүний хадгаламж өнгөрсөн жилүүдэд  ч өсөлттэй гарчээ. Тэрбээр ВиЭсЭм ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, ВиЭсЭм ХХК, Баялгийн хувь ХК, Аз хур ХХК, Экопак монгол ХХК, Женко тур ХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-иудаас хувь эзэмшдэг.

Хөдөөний аж амьдрал, малчдын зовлонг “түй” ч мэдэхгүй, албан тушаал сэлгэж явдаг эл хатагтай өвөр дэх Италид суух элчин сайдын визээ мартаад яагаад хонгор нутаг руу улайрав. Дэд сайдын суудлаас хэвлэлийн салбарын бүх тендерийг хамж байгаа эл эмэгтэй УИХ-д суувал жижиг бизнесүүдэд олдох ёстой боломжийг хэрхэн хааж болохыг бодож, сонгогч та дүгнэлтээ хийгээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
6
617826
10 эможи

0
2020-06-15 12:44
шуналын дэв бузар хамаг юмаа идэж уугаад дуусж бгаа
МАН-н халтар хар Бат-Энхийн нууц амраг гээ биз дээ
2020-06-14 16:59
Материал голдоггү чавганц, , Ардын намыг ашиг гэж хардаг, намаар дамжин завшиж сурсан ллруудыг нэг
Б.Батцэцэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up