Ч.Содномцэрэн: 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай ТОГТООЛ гаргалаа
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хуулийн дагуу ХҮЧИН ТӨГӨЛДӨР боллоо
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Монгол улсын их хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1,772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.
13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хуагцаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө.
Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.
Санал хураалт дууссаны дараа 2,070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагт гардуулна.
МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Бие даагч-1, Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.
Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа." гэлээ.
ШУУД ҮЗЭХ: