Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн ХУАНЛИ

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 27 хоногийн хугацаа үлдээд байна.Энэ сарын 24-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа орон даяар эхлүүлнэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуанлиг хүргэж байна.

2021.05.02. Намууд нэр дэвшигчдээ тодруулав

Сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санал хураалт болохоос 40 хоногийн өмнө зохион байгуулахаар болсон.  Энэ дагуу намууд дотооддоо бага хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Датакомын Д.Энхбатыг нэр дэвшүүллээ.  Харин АН-аас  Н.Алтанхуяг, С.Эрдэнэ гэсэн хоёр хүн нэр дэвшүүлсэн нь улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулсан юм.

2021.05.05. Аудитын байгууллага мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийлээ

Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн ирүүлсэн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, СЕХ-нд хүргүүлэв.  Мэргэжлийн байгууллага нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянадаг.

2021.05.07. СЕХ: Нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоол батлав

СЕХ 51 тоот тогтоол баталж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлээ.  МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбатыг нэр дэвшсэнд тооцож, бүртгэв. Улмаар нэр дэвшигчдийг Төрийн тусгай хамгаалалтад авлаа.

2021.05.24. Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох, олон нийтэд мэдээлэх ажлыг  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т заасны дагуу зохион байгуулдаг.  Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан.  Энэ дагуу СЕХ нэр дэвшигчдэд  энэ сарын 24-ний үнэмлэхийг нь гардуулна.

2021.05.24. ХОМ, Мөрийн хөтөлбөрийг олон нийтэд зарлана

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг 2021 оны тавдугаар сарын 24-нөөс эхлэн тус газрын цахим хуудсанд нээлттэй байршуулна.   Мөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллага олон нийтэд ил тод танилцуулна.

2021.05.24. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт үнэмлэхийг гардуулсны дараагаар шууд сурталчилгаагаа эхлүүлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ.Улмаар Сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны цахим хаягаа ХХЗХ-нд бүртгүүлнэ.

2021.06.07. ХХЗХ хяналт тавина

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг 00.00 цагт зогсооно.Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт  тавьж ажилласан тайланг олон нийтэд 15 хоногийн дотор мэдээлэхээр хуульд тусгасан билээ.

2021.06.09. Хяналтын тооллогыг 100 хувь гараар явуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар эхэлнэ. Санал хураалт өглөө 07:00 цагаас эхэлж, үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд энэ үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм. Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр болсон. 

 Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626802
0 эможи

keyboard_arrow_up