ТӨСӨВ 2020: Ирэх оны төсөвт тусгасан ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХАЛАМЖ
2019 оны 9 сарын 26
Ирэх оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Түүний танилцуулснаар улсын нэгдсэн төсвийн үзүүлэлт: Нийт орлого 12.9 их наяд төгрөгөөр, нийт зарлагыг 13.8 их наяд төгрөгөөр тооцжээ.
Харин нийт зарлагын хувьд цалин, тэтгэвэр, тэтгэмж, татаас, зээлийн хүүгийн төлбөр, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний бусад зардал, эргэж төлөгдөх зээлүүд орж байна.
Ингээд ирэх оны улс, орон нутгийн төсвийн гол онцлогуудыг дурдвал:
- НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болгоно.
- Газрын төлбөрийг бүрэн хураах зорилгоор эрх зүйн орчныг сайжруулна. Ирэх онд газрын төлбөрийн 40 хувийг сумдад олгоно. Газар олгох шийдвэр гарсан даруйд төлбөрийг шууд хураана. Газрын бүх мэдээллийг цахимжуулна.
- Дотоод, гадаад бонд гаргахгүй.
- МСҮТ-ийн оюутнууд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмнэ.
Иргэдтэй холбоотой өөрчлөлтүүд
- Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь 4 хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно.
- Цалинг инфляцтай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөгийн
- Төрийн албаны шинэ хууль хэрэгжих тул 140 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан. Жишээ нь багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
- “Эрүүл шүд” хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна.
Бусад зардлууд:
- Байгалийн түүхийн музей шинээр барихад 53 тэрбум,
- Үндэсний урлагийн их театр шинээр барихад 30 тэрбум,
- Улсын драмын эрдмийн театр шинээр барихад 4 тэрбум,
- Төв номын сан шинээр барихад 4 тэрбум,
- Дуур бүжгийн эрдмийн театрыг мөн шинээр барина.
- Нийслэлд гал унтраах аврах ангийн барилга шинээр барихад 13.4 тэрбум,
- Улсын бүртгэлийн үйлчилгээний цогц төв барина.
- Орон нутгийн хөгжлийн санд нийт 188 тэрбум төгрөг хуваарилна.
- Сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг (бүс бүрээс 1 сум сонгон, хашааны айлуудыг дэд бүтцэд холбоно.)
- 2020 оны олимпийн наадамд 20, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг,
- Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг,
- УИХ-ын сонгуулийн зардалд 20, олон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөг, нийт 43 тэрбум төгрөг,
- Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг,
- Махны, улаан буудайн урамшуулал үргэлжилнэ.
- Дарханы “Аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад 15 тэрбум,
- Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг,
- Улсын авто замын санд 55 тэрбум,
- Харгиа цэвэрлэх байгууламжид 5 тэрбум,
- Хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум,
- Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх экологийн цагдаагийн албанд 4.8 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
608578
1 эможи
Зочин
2019-09-27 10:13
Зочин
2019-09-26 21:05
1 l ym xvsdg shte tetgeweree l nemchix tegvvl busad tsalin nemsenees yalgaagvi axmaduud vr xvvxedeesee awaxgvi bolchino shte
Зочин
2019-09-26 20:29
Asd
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: