Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Цогтбаатар: Маргааш Эрээн, Замын-Үүдийн боомтоор 50 иргэнээ авчирна

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  "УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн 3 дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаад бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа. 

Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа. 

Бас нэг асуудал бол гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар нэлээд судалж ярьж байна. Манай яам саналаа танилцууллаа. УОК-ын даргын үүргийн дагуу саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад саналаа боловсруулаад УОК-т танилцуулахаар болж байна.

Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, тэрийг бэлдэж байж хуваарь гаргана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
616028
7 эможи
keyboard_arrow_up