“Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ“
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн " 2020-2021 оны хичээлийн жилийг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг байгуулан, судалж ажиллалаа. Өнөөдөр УОК-т хувилбаруудаа танилцуулсан. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх юм.
2019-2020 оны хичээлийн жилд нийт 75 өдрийн сургалтыг теле хэлбэрээр зохион байгуулсан.
2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт 305,000 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 682,000 гаруй сурагч, 150 мянган оюутан суралцах ёстой. Бүх шатгны сургалтын үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, ямар хувилбараар зохион байгуулах талаар УОК-оос өнөөдөр тодорхой чиглэлүүд авлаа.
Маргааш Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ." гэлээ.
ШУУД ҮЗЭХ: