​Б.Жавхлан: Өнөөдрөөс иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлнэ ​Б.Жавхлан: Өнөөдрөөс иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​Б.Жавхлан: Өнөөдрөөс иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлнэ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ цаг үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын  3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ.

Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ.

Нийт иргэддээ энэ дэмжлэгийг олгоход 7-10 хоног шаардагдах байх. Аль болох хурдан хугацаанд энэ дэмжлэгийг өгнө.

Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан актын хүрээнд төрийн санд нэг их наяд 26 тэрбум төгрөгийг  төвлөрүүлсэн.  Оюутолгой компани татварын нэг их наяд гаруй төгрөгийг шилжүүлсэн. Үнийг 3.3 сая иргэндээ хуваахад 300 мянга гарсан. Энэ хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Инфляцын түвшин 2.6 хувьтай байгаа. Үнэ өснө, инфляц өснө гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
5
angry an post
1
625295
29 эможи

Энхбаярын Батмандах
2021-04-09 20:47
5001764425 өөрийн данс
Зочин
2021-04-09 08:43
Төр засагтаа баярлалаа
Namuun
2021-04-09 07:19
Bayrlaa mani hvvhdiih orson bn
enhtuul otgonjargal
2021-04-08 19:37
Болохгүй юм уу
enhtuul otgonjargal
2021-04-08 19:36
Ядаж хаан банкны дансаар авч болно биздээ
А.Гантуяа
2021-04-08 18:36
Дэмжиж байна
Irgen
2021-04-08 17:15
Turiin suld urshuu
Enhjargal
2021-04-08 16:29
Hutsanii dansgvv hvn oor bvrtgeltei dansaar awj bol ymuu eswl huwtsanii dans nelgeh ymuu
keyboard_arrow_up