Ц.Ганзориг: 5-р сарын 22-ноос үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь ХААЛГАА НЭЭНЭ
2021 оны 5 сарын 20
Тавдугаар сарын 22-ны өдрөөс нийслэл болон орон нутгийн хөдөлгөөнийг нээнэ. Тэгвэл яг одоо УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
- 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
- 5-рсарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
- Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
- Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
- Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан.
Журмаар:
- Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
- Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа,
- Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,
- 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.
- Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй гэж тусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627135
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: