COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэв

2016 оны 8 сарын 24

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ ...” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ийнхүү Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй Ерөнхий сайд танилцуулав. 

Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл ажилласан байна. Ингэхдээ Улсын Их Хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын Намын ард иргэдэд танилцуулсан мөрийн хөтөлбөрт тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулан талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35650
0 эможи
keyboard_arrow_up