COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Долдугаар сарын 1-ээс хүн гүтгэвэл хоёр саяар торгоно

2017 оны 6 сарын 27

Зөрчлийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх билээ. Тэгвэл зөрчлийн хуулийн дагуу иргэд маш олон төрлийн торгуулийг төлөхөөр байгаа юм. Хамгийн томоохон заалт нь хүн гүтгэвэл иргэн хоёр сая төгрөгөөр торгуулах юм.  Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг/тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа билээ. 

Мөн Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй/ 1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг /  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй /1 нэгж 1000 төгрөг /  тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэх мэт олон торгуулийн арга хэмжээг долдугаар сарын 1-ээс авч эхлэх нь ээ.
 


Монголын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44593
0 эможи
keyboard_arrow_up