ЭМИЙН СОНСГОЛ: Сайд асан Н.Номтойбаяр эмийн салбар дахь “МСМ групп“ гэх компанитай хамааралтай ЭМИЙН СОНСГОЛ: Сайд асан Н.Номтойбаяр эмийн салбар дахь “МСМ групп“ гэх компанитай хамааралтай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМИЙН СОНСГОЛ: Сайд асан Н.Номтойбаяр эмийн салбар дахь “МСМ групп“ гэх компанитай хамааралтай

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ өдрийн сонсголоор эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авах юм.

Шинжээчийн танилцуулснаар Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагаа, Нийслэлийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн сан, эм үйлдвэр болон эм импортлох компанид ажилладаг зэрэг  асуудал хөндөгдөж байна. 

Яг одоо сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байгаа бөгөөд шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан  Н.Номтойбаяр  эмийн салбар дахь  “МСМ групп“ гэх компанитай хамааралтай гэж танилцуулагдлаа.

Arslan.mn

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656302
1 эможи

Зочин
2024-04-16 12:29
Газар ухдаг хулгайч бас эмрүү шургалсан уу? Аргагүй дээ эм 5-7 нугарч ашгаа өгдөг гэсэн.
DR. ADITY
2024-04-16 12:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up