COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

2016 оны 8 сарын 24

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.08.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы тов гарсан гэх боловч надад албан ёсоор мэдээлэл ирээгүй байна” хэмээгээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Мөн Эрүүл мэндийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хэд хэдэн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хийгдэхээр тусгагдсан зарим асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Мэдээллийн төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35669
0 эможи
keyboard_arrow_up