COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Дотоодын цэрэгтэй болохыг дэмжив

2017 оны 1 сарын 19

УИХ-ын чуулганаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив.

Хуралдааны үеэр гишүүдийн ихэнх нь дотоодын цэргийг татан буулгасан нь буруу шийдвэр байсан гэдэгтэй санал нэгдэв. Хоёр жилийн өмнө татан буулгасан байгууллагаа одоо дахин сэргээх гээд сууж байгаа нь зардал нэмэгдэх шалтгаан болж байна гэх санал шүүмжлэл хэлж байсан юм. Ингээд хуулийн төслөөр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид дотоодын цэргийг цагдаагийн байгууллага руу шилжүүлснээр сөрөг дутагдалтай асуудал гарч байсан. Тухайлбал улсын онцгой чухал обьектод дотоодын цэрэг байрлуулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бид энэ салбар эрдэмтэн судлаачдыг урьж хэлэлцүүлсэн. Мэргэжлийн судлаачид дотоодын цэрэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Терроризм болоход хугацаат цэргийн албан хаагчдаас гадна дотоодын цэрэгтэй байх ёстой. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Болж байсан юмыг татан буулгаад, хоёр жилийн дараа нь дахиад сэргээж байгаа нь харамсал төрүүлж байна. Дотоодын цэргийг мэргэжлийн түвшинд бэлтгээд, аюулгүй байдал хамгаалах чиглэлтэй байгууллага болгох. Хугацаат цэрэг нь албаа хааж төгсөөд шалгуураар тэнцсэн бол дотоодын цэрэгт ордог байх агуулгаар зохицуулалт хийж өгөхөд С.Бямбацогт сайд анхаарна биз.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40148
0 эможи
keyboard_arrow_up