COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2017 оны 5 сарын 13

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр буюу энэ сарын 13-нд зохион байгуулагдаж байна.

 

 Энэ хаврын мод тарилтыг  УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ,НЗДТГ, НИТХ,Нийслэлийн соёл урлгийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.

"Бүх нийтээр мод тарих аян" үндэсний өдрийн нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлсэн болж УИХ-ын дарга М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД-ын орлогч П.Баярхүү, З.Энхтөр, Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Мод тарьж, буян хураах энэ сайхан өдрийн мэндийг Цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан Та бүхэнд өргөн дэвшүүлье. Анх 2010 онд Монгол Улсын төрийн тэргүүн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулж байх талаар зарлиг гаргаж, энэ шийдвэр гарснаас хойш монголчууд бид бүхэн ажиллаж, амьдарч буй орчиндоо мод тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг бий болгож ирсэн уламжлалтай билээ. Мод тарих ажлыг хэрхэн санаачилж, уриалга гаргаж байсан талаар судлахад анх 1872 онд АНУ-ын Небраска мужид Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргаж байсан түүхтэй юм байна. Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргасан улс орнуудыг эрэмбэлэвэл Монгол Улс 33-т бичигдсэн байна. Мод тарина гэдэг бол байгаль дэлхийгээ баясгаж, амьдарч байгаа орчноо эрүүл сайхан агаартай, хүүхэд багачуудын тоглох таатай нөхцлийг бүрдүүлдэг буянтай үйлс юм. Сүүлийн 7 жилийн байдлаар дүгнэвэл Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд 10 сая орчим мод тарьсан статитистик тоон үзүүлэлттэй байна. Үнэхээр 10 сая орчим мод тарьж ургуулж чадсан бол маш том амжилт. Гэхдээ 10 сая орчим мод ургасан эсэхэд бид нарийвчилсан бүртгэл хийх ёстой. Төр, засгаас хөрөнгө зарцуулан мод тарьж, ногоон байгууламжийг бий болгохын зэрэгцээ модоо арчлах, хамгаалах тал дээр анхаарал тавьж ажиллах ёстой. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа 40 гаруй байгууллагын бүх хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.



123

123

123

123




123


123

123

123

123

123

123

123

123

123

123
123

123

123

123

123
123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43473
0 эможи
keyboard_arrow_up