COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны 3 их наядын алдагдлыг олон улсын аудит давхар тогтоосон гэв

2017 оны 6 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товд оруулжээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Энэхүү шалгалт нь Монголбанкны хараат бус байдалд халдсан, төв банкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Иймд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргаж байна" гэв. Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар санал унасан юм.



УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Монголбанк хуримтлагдсан алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Энэхүү алдагдлын хэд нь хариуцлагагүйгээс, хэд нь бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гаргасан зардал гэж үзэж байна вэ. Монголбанк өөрөө шууд гэрээ байгуулаад зээл олгосон уу” гэсэн асуудлыг тодруулж байв. Эл асуултад Монголбанкны удирдлагууд, “Монголбанк аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй. Арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Жил бүр Монголбанк хөндлөнгийн аудит ордог. Тэрхүү аудитын дүгнэлтээр 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэж гарсан" хэмээн хариулсан. 

Энэ үеэр гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж лавласан юм. Үүнд нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахүй нэгж зөрчилтэй ажилласан байна" гэсэн тайлбарыг хийж байлаа.

123

123

123

123

123

123

123

 


Албан ёсны эх сурвалж montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44059
0 эможи
keyboard_arrow_up